8o
Улаанбаатар хот
mobile menu

Энэ өдөр архи уух, тамхи татахыг цээрлээрэй

2017-03-08 09:00:00

 

 

 

 

 

 

 

Аргын тооллын гуравдугаар сарын 08-ны өдөр. Буд гараг. Билгийн тооллын 11.Өглөг хөх одтой, хөх морь өдөр. Өдрийн наран өглөөний 07 цаг 20 минутад мандан, 18 цаг 45 минутад жаргана.  Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба морь, могой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх ба  гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу.  Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойшоо мөрөө гаргавал зохистой.Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрхтэн хурц болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment