8o
Улаанбаатар хот
mobile menu

З.Энхболд Цэцийн шийдвэрийг хүчингүй болгосны дараа 8 хувийн хүүг бууруулна хэмээн мэдэгдлээ

2015-12-26 14:47:00

Үндсэн хуулийн дүгнэлтээр орон сууцны 8 хувийн хүүтэй зээл үндсэндээ зогсоод байгаа билээ. Энэ талаар Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал “Үндсэн хуулийн цэцээс гаргасан шийдвэрээс болоод найман хувийн зээл бүрэн утгаараа зогсоод байна. Үнэндээ 160 гаруй мянган хүн моргейжийн зээлээ төлөхөөр ажиллаж байна. Цаана нь энэхүү зээлийг авах хүсэлтэй 200 гаруй мянган хүн байна. Гэтэл энэ асуудалд хөнгөн хуумгай хандаж, улс төрийн өгөөш болгоод улстөржүүлээд байгаад харамсч байна. Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яамтай хамтраад Монголбанкны зүгээс Үндсэн хуулийн цэцэд гаргах шийдвэрийнх нь эрсдэлийг мэдэгдсэн шүү дээ. Хууль эрхзүйн талаас авч үзсэн ч цэцээс энэ шийдвэрийг яаарч гаргах ямар ч шаардлага байгаагүй юм билээ. Үндсэн хуулийн цэц зургаан сар, нэг жилийн дараа ч энэ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж болох байсан юм билээ. Ямар учраас энэ асуудалд яаран яаран хандсан бэ гэдэг нь өөрөө асуудал шүү” хэмээн мэдэгдсэн. Тэгвэл ийнхүү зээлийнхээ барьцаа хөрөнгийг шийдэж чадаагүй гацчихаад байтал УИХ-ын дарга З.Энхболд орон сууцны зээлийн хүүг бууруулах боломжтой гэлээ. Тэрбээр өчигдөр “Буянт Ухаа 2” орон сууцны цогцолбор хорооллын нээлтэд оролцох үеэрээ  “Жилд найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг анх 2013 оны дунд үеэс олгож эхэлсэн нь сонгуулийн ямар нэг зорилго, улс төрийн оноо авахад зориулагдаагүй. Гэтэл МАН-ынхан үүнийг юу гэж бодож явдаг болохыг Та бүхэн харсан байх. Одоо дараагийн сайн мэдээг та бүхэнд дуулгая. Ипотекийн зээлийн үйл ажиллагаа бүр 1990-ээд оны дунд үеэс хэрэгжиж байгаа, гэхдээ зээлийн хүү нь 20 хувь байсан болохоор тэр бүр олон айл өрх хамрагдаж чаддаггүй байв. Харин 2013 онд найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг олгож эхэлснээр олон зуун мянган айл өрх орон сууцтай болох боломж бүрдэж, өнөөдрийн байдлаар 76.000 айл шинээр орох буюу хуучнаасаа хамаагүй бага мөнгө төлөөд орон сууцтай болж байна. Үүний дараагийн логик үргэлжлэл бол 2013 оны 05 дугаар сард инфляци 14 хувьтай байсан. Жилийн 14 хувийн инфляцитай байхад үндсэндээ найман хувийн зээл гэдэг татаас байсан, гэхдээ бид татаасгүйгээр шийдвэрлэж чадсан. Өнөөдөр инфляци гурван хувьд хүрлээ, найман хувийн хүү буурах ёстой. Бид энэ бодлогоо Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулган дуусахаас өмнө ажил болгоно. Эхлээд Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүчингүй болгосон хуулийг батална, дараа нь зээлийн найман хувийн хүүг бууруулна” хэмээн мэдэгдлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Нэг хэсэгтээ зээл авах гэсэн хүмүүст бол зөв үг шиг санагдаж мэдэх л юм. Яваандаа Цэцийн зөв байж гэдэг нь нотлогдох цаг ирнээ харж л байгаарай.
2016/02/20 103.17.108.42
irgen
zygeerl jujiglel ta nart odoo hen itgeh um be goridsonii hereggyi estoi mai! gedeg biz dee ta nariig harhaar estoi nyd horsoj bna
2015/12/29 103.17.108.42
АН-ы хятадууд ингэж ард түмнийг талцуулж байж дахин хошгируулан сонгогдоно гэж горьдож байна уу?
2015/12/27 103.17.108.42
Зочин
Байх л нэг 3 мудак
2015/12/27 103.17.108.42
irgen bat
Tsetsiin gishuudiig shalgah heregtei dee dotor ni henees ch aihgui luivarchid duuren baigaa shdee,mongonii zahialgaar yu ch hiij medeh humuus baina shuu,jisheelhed: Ochirbat, Sugar geed l urgeljilne shdee,Undsen huuliin manaachaar luivarchid tavidag manai
2015/12/26 103.17.108.42
irgen bat
Tsetsiin gishuudiig shalgah heregtei dee dotor ni henees ch aihgui luivarchid duuren baigaa shdee,mongonii zahialgaar yu ch hiij medeh humuus baina shuu,jisheelhed: Ochirbat, Sugar geed l urgeljilne shdee,Undsen huuliin manaachaar luivarchid tavidag manai
2015/12/26 103.17.108.42
иргэн
цэцийн шийдвэрийг та нар хүчингүй болгодог юмуу мөн хийрэхдэг балайнууд шүү.айсан хүн адуу хөөнө гэдэг л энэ дээ. эртхэн шиг ажлын хэсэг гаргаад урдах хуулиндаа өөрчилөлт оруулаад гаргачихая... гэж нямдорж хэлсэн шдээ. түүний үгийг иргэд бүтнээр нь сонссо
2015/12/26 103.17.108.42
ИРГЭН
МАН-ЫН ЗАХИАЛГААР ЗОГСООСОН 8%-Н ЗЭЭЛИЙГ ҮХЦ-ЫГ ӨӨРЧИЛЖ БАЙЖ ШИЙДЭХГҮЙ БОЛ МАН ДАХИН ӨӨР АРГА ХЭРЭГЛЭЖ АРД ТҮМНИЙГ БУХИМДУУЛЖ АН-ЫН ЭСРЭГ БОСГОХ АЖЛАА ХИЙНЭ ДЭЭ
2015/12/26 103.17.108.42
ИРГЭН
МАН-ЫН ЗАХИАЛГААР ЗОГСООСОН 8%-Н ЗЭЭЛИЙГ ҮХЦ-ЫГ ӨӨРЧИЛЖ БАЙЖ ШИЙДЭХГҮЙ БОЛ МАН ДАХИН ӨӨР АРГА ХЭРЭГЛЭЖ АРД ТҮМНИЙГ БУХИМДУУЛЖ АН-ЫН ЭСРЭГ БОСГОХ АЖЛАА ХИЙНЭ ДЭЭ
2015/12/26 103.17.108.42
irgen
durakuud songuuli boloh geheer mon hutsah umaa.
2015/12/26 103.17.108.42
Zochin
Uneheereniigee hiihiig bodooroi doo, ene 4 jild ard tumend chin naaldsan gants yum shuu!!! Mortgage-iin zeeliin huug delhiin jishigt hurgevel bur sain baina, zaaval batlan daalt geed baikh yumgui sh dee, bair eeree batalgaa ny, harin zeeldegchiin ami na
2015/12/26 103.17.108.42
Hmm
Huuliudaaraa toglochih yum bn l daa
2015/12/26 103.17.108.42