8o
Улаанбаатар хот
mobile menu

Налайхад нүүрс олборлохыг хориглоно

2017-03-08 11:55:00

 Налайхын бичил уурхайчдын аюулгүй байдлыг хангах үүднээс энэ сарын 20-ны өдрөөс уурхайн амуудыг түр хааж, нүүрс олборлолтыг зогсоохоор болжээ.

Өвлийн улиралд газар хөлдүү байх үед нүүрс олборлоход харьцангуй аюул багатай ч хавар газар гэсэх үед уурхайн гүнд нуралт үүсэх магадлал өндөр байдгаас жил бүрийн гуравдугаар сараас арваннэгдүгээр сар хүртэл нүүрс олборлохыг хориглодог.

Одоогоор тус дүүрэгт есөн компани гэрээний дагуу нүүрс олборлож байгаа юм байна. Тэдгээр компаниуд хувь хүмүүстэй гэрээ байгуулан аюулгүй байдал, хөдөлмөр хамгааллын асуудлыг хариуцан ажилладаг аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment