8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр үзвэр үйлчилгээ болон банкуудын ажиллах хуваарь

2017-03-08 10:50:00

Өнөөдөр Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Тиймээс тус баярын өдрийн үзвэр үйлчилгээ болон банкуудын ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна.

-ГОЛОМТ, ХАС, КРЕДИТ, АРИГ БАНКНЫ ЗАРИМ САЛБАРУУД ХУВААРИЙН ДАГУУ АЖИЛЛАНА-

Өнөөдөр Хаан банк, Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар банкны бүх салбар амарна. Голомт банкны Хүүхдийн 100-гийн салбар 24 цаг ажиллана. Хас болон Кредит, Ариг банкны зарим салбарууд хуваарийн дагуу ажиллах юм байна.

-ӨНӨӨДӨР ЮУ ҮЗЭХ ВЭ-

ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД

-“Эмоци” продакшн 3 дугаар сарын 5-наас эхлэн "Миний Топ Эхнэр" шоо шинэ инээдмийн энтертаймент шоу тоглолт өдөр бүр 19:00 цагаас тоглож байна. Тасалбарын үнэ 12.000 төгрөг.

СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨНД

-МУГЖ Аглуу, Бооёо нарын “Найзууд” төсөл үргэлжилж байна. “Шинэ үе” продакшны “Гүргэр хань” тоглолт 15:00, 17:00, 19:30, 21:30 цагуудаас тус, тус тоглогдож байна.

“УЛААНБААТАР ПАЛАС”-Д

-“Маск” продакшны “Шилдэг хөтөлбөр”-үүд 19:00, 21:30 цагуудаас тус, тус тоглогдоно.

 МҮЭСТО-НД

-“Х түц” продакшны шилдгийн шилдэг номерууд 13:00, 15:00, 17:00, 19:00, 21:00 цагуудаас тус тус тоглогдоно.

АСА ЦИРКТ

-“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” тоглолт 15:00 цагаас

-Ардын дууч Бурмаагийн тоглолт 19:00 цагаас тус тус тоглогдоно.

МОНГОЛ БӨХИЙН ӨРГӨӨНД

-“Үртэй хүн жаргалтай тоглолт” 19:00 цагаас

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment