8o
Улаанбаатар хот
mobile menu

НӨАТ-ын баримт олгохгүй байгаа ААН-үүдийг шалгахаар болжээ

2017-03-08 13:40:00

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу иргэн, ААН-үүд үйлчлүүлэгчдээ НӨАТ тооцсон шинэ стандарт бүхий баримт хэвлэн өгөх ёстой.

Гэвч уг хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа ААН-үүд бий. Тухайлбал, орон нутагт хуулийн хэрэгжилт тун хангалтгүй байгаа аж. Иймд, Монгол улсын хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа ААН-үүдэд Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн дагуу торгуулийн арга хэмжээ авахын зэрэгцээ хууль хэрэгжүүлэхтэй холбоотойгоор холбогдох албан хүмүүсийг оролцуулсан ажлын хэсэг байгуулагдсан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment