Өчигдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиолоо. Монголчууд Март-8-ны баярын өдрийг 62 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүллээ. Тус баярын өдөр эмэгтэйчүүд эрчүүдийн хайранд умбаж эрхээ эдэлж өнгөрүүлсэнээс гадна нэгэн жагсаал болсон нь олны анхаарлыг ихэд татсан юм. Тодруулбал Сүхбаатарын талбайд ээжүүд нүцгэн жагссан явдал юм. Учир нь эрх баригчдын оффшор дансны асуудал эдгээр эмэгтэйчүүдийг нүцгэн жагсахад хүргэсэн аж. Мөн нүцгэн эмэгтэйчүүд уриа, лоозон барьж зогссон байв. Лоозонд бичсэнээс харвал улс төрчдийг эсэргүүцсэн, оффшор данстай эрхмүүдийн талаар үг хэллэг нэлээд бичжээ. Тодруулбал,"Оффшорчдыг зайлуул", "Хуйлгалсан хөрөнгөө эргүүлж өг", "Хулгайч дарга нар боль" гэх мэт үгс бичсэн лоозон барьсан байжээ.
н.Болор-эрдэнэ "Бид зөв тэмцэл хийж байна. Цаашид тэмцлээ үргэлжлүүлнэ. Бид өмнө Монголчуудыг хууль бусаар боолчилж буй Хятадуудын тухай бичлэг хийгээд цагдаа дуудахад тоогоогүй. Тиймээс өнөөдөр эрхээ хамгаалах өдөр хэдэн лоозон барьж зогссоны төлөө яагаад биднийг мөрдөн мөшгөөд үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрхийг минь эдлүүлэхгүй байна вэ" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
Эх сурвалжийн хэлж буйгаар тэдний энэ үйлдэл нь эхлэл аж. Учир нь улс орны эдийн засгийн хямрал, нийгмийн байдал, эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эрх ашиг зөрчигдөж байгаа үйлдлүүдийг эсэргүйцэж ийнхүү эхний удаа нүцгэн төлөөлөл жагссан байна. Харин цаашид хэд хэдэн удаа жагсаал хийхээр төлөвлөж байгаа гэдгийг эх сурвалж хэлж байсан юм. Түүнчлэн тэднийг дэмжсэн хүн цөөнгүй байсан юм. Тэдний нэг нь болох н.Болор-Эрдэнэ "Бид зөв тэмцэл хийж байна. Цаашид тэмцлээ үргэлжлүүлнэ. Бид өмнө Монголчуудыг хууль бусаар боолчилж буй Хятадуудын тухай бичлэг хийгээд цагдаа дуудахад тоогоогүй. Тиймээс өнөөдөр эрхээ хамгаалах өдөр хэдэн лоозон барьж зогссоны төлөө яагаад биднийг мөрдөн мөшгөөд үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрхийг минь эдлүүлэхгүй байна вэ" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
Харин нэг хэсэг нь эмэгтэйчүүд ийнхүү нүцгэн жагсаалыг эсэргүйцэж байсан юм. Учир нь сонгуультай холбоотой, эсвэл аль нэг улс төрийн нам, хүчин, эрх баригчдын нөлөө, өдөөн турхиралт байхыг үгүйсгэхгүй хэмээн ярьж байсан юм.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй баттай эх сурвалжтай хүргэх болно.