8o
Улаанбаатар хот
mobile menu

“Сентерра Гоулд”-ын оффист үзлэг хийнэ

2017-03-09 10:21:49

“Ноён уулаа аврах хөдөлгөөн” нийгэмд үйлчлэх ТББ-ын нэхэмжлэлтэй Ашигт  малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох шүүх хуралдаан энэ сарын 7-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд боллоо.
 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал болох “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын тэргүүн О.Цэрэннадмид, итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Болорчулуун, Г.Уянга, Б.Хатанчулуун, П.Шижээравдан, Ш.Ялалт, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батбаяр, хариуцагч Ашигт  малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаяр, Ж.Батмагнай, гуравдагч этгээдээр  “Сентерра Гоулд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хатанбат, түүний өмгөөлөгч Р.Мэндсайхан нар оролцов.
Шүүх хуралдаанаас шүүхийн тогтоол гарч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 54.2, 96 дугаар зүйлийн 96.1, 96.2, 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг баримтлан: 

Нэхэмжлэгчийн зүгээс:
1. Ашигт  малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс олгосон маргаан бүхий 4 ашиглалтын тусгай зөвшөөрлийг хавтас хэрэгт эх хувиар авах хүсэлт,  

2. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хатанбатад захиргааны шийтгэвэр буюу арга хэмжээ авхуулах хүсэлт гаргасныг тус тус хэрэгсэхгүй болгожээ.

Харин Гуравдагч этгээдийн зүгээс гаргасан дараах хүсэлтийг:
1.Ноён уул орчммын Байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хилийн заагийг тогтоосон Засгийн газрын шийдвэрийг гаргуулах,

2. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой эх хувьд үзлэг хийлгэх,

3. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөөлөгчийн хэргийн материалтай танилцах, 

4. Өмнөх шүүх хуралдаанаар шийдвэрлэсэний дагуу шүүхэд ирээгүй байгаа Хүнцэлийн судалгаа гаргуулах зэрэг  хүсэлтүүдийг тус тус хангаж шийдвэрлэв.

5. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзсэн гуравдагч этгээдийн хүсэлтийг шүүх хэрэгсэхгүй болгож, эдгээр нотлох баримтыг гаргуулах, үзлэг хийхтэй холбоотойгоор шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн байна.  

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл