8o
Улаанбаатар хот
mobile menu

Шилдэг кино шалгаруулах авардсын сайт ажиллаж эхэллээ

2017-03-09 11:43:57

“Монголын кино урлагийг дэмжих сан”, “Нью тур сафарис” ХХК-тай хамтран Кино урлагийн шилдгийг шалгаруулах ёслолын арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

Аливаа уран бүтээлийн шүүгч нь үзэгчид байдаг. Энэхүү арга хэмжээнд 2016 онд Монгол Улсад нээлтээ хийсэн 46 кино оролцох бөгөөд эдгээрээс хоёр үе шаттайгаар шилдэг киног үзэгчдийн санал асуулгаар тодруулах юм.

Дараах шилдэг номинациудыг шалгаруулна.

1.Шилдэг нүүр будалт

2.Шилдэг дууны найруулагч

3.Шилдэг дуу

4.Шилдэг туслах эмэгтэй дүр

5.Шилдэг туслах эрэгтэй дүр

6.Шилдэг зураглаач

7.Шилдэг зураач

8.Шилдэг зохиол

9.Шилдэг найруулагч

10.Шилдэг эмэгтэй гол дүр

11.Шилдэг эрэгтэй гол дүр

12. Шилдэг кино

13.Шилдэг дизайн

14.Залуу үед үлгэр дууриал үзүүлсэн бүтээл

15. Монгол өв соёлоо дээдэлсэн бүтээл туурвисан хамт олон.

Шилдэг уран бүтээлчид авто машин болон шилдэг брэндүүдийн шагналын эзэн болно. 

Та саналаа яаж өгөх вэ?

Та URGOO.MN сайтаар нэвтэрч баруун дээд буланд байгаа цомын зураг бүхий хэсэгт дарж ороод өөрийн сонгосон киногоо дэмжин саналаа өгөх боломжтой. Эхний шат 21 хоногийн турш үргэлжлэх бөгөөд дэмжиж буй уран бүтээлдээ саналаа өгөөрэй.

Энд дарж саналаа өгнө үү

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл