8o
Улаанбаатар хот
mobile menu

Төрийн банкны ажилтнууд малчдад туслав

2017-03-09 12:01:01

Төрийн банкны хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өвөлжилт хүндэрч хавартай золгосон аймаг, орон нутгийн малчдад туслах үүднээс “Сэтгэлийн дэм” аяныг нийт ажилчдынхаа дунд өрнүүлжээ. Уг аяны хүрээнд 10 орчим сая төгрөг болон нэмнээ, бээлий, лаа, чүдэнз, хивэг зэрэг малчдад нэн шаардлагатай бараа материалыг цуглуулсан байна. 

Төрийн Банкны Тэргүүн орлогч захирал Д.Ганбаатар, Орон нутгийн банкны газрын Зээлийн хэлтсийн захирал Ч.Ганбилэг тэргүүтэй хүмүүс өнгөрсөн Мягмар гарагт Онцгой Байдлын Ерөнхий Газарт аянаар цугласан тусламжийн эд зүйлс болон 10 орчим сая төгрөгийг хүлээлгэн өгчээ. Онцгой Байдлын Ерөнхий Газрын тэргүүн дэд дарга, хурандаа Г.Ариунбуян, Улсын Нөөц Хүмүүнлэгийн тусламжийн газрын хэлтсийн дарга, хурандаа Ж.Амарсанаа нар тусламжийг хүлээн авсан байна.

Энэ үеэр хурандаа Г.Ариунбуян, “Төрийн банкны ажилчдын сайхан сэтгэлийн тусламжийг бид хэрэгтэй газар нь цаг алдалгүй хүргэх болно. Орон нутагт тусламжийн барааг хүргэх ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Хавар цагийг хохиролд багатай давахад та бүхний хандив тусламж маш хэрэгтэй. Та бүхэндээ баярлалаа” гэв.

Төрийн банк нь 500 гаруй салбар нэгжээрээ дамжуулан санхүүгийн бүхий л үйлчилгээг орон даяар хүргэн ажилладаг Монгол Улсын топ таван банкны нэг юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл