8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Зоригийг хөнөөсөн хэрэгт 40 гаруй насны хоёр эрэгтэйг Эрдэнэтээс баривчилжээ

2015-11-17 12:01:00

 

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны гэргий Д.Булганг баривчилсан гэдгийг ЦЕГ-аас албан ёсоор мэдэгдсэн. Түүнийг өнгөрсөн бямба гаригийн шөнө гэрээс нь баривчилсан юм. Түүнийг хуулийн дагуу 72 цаг саатуулсан бөгөөд саатуулах хугацаа дууссан тул хорих хугацааг дахин 14 хоногоор сунгажээ. Ингэснээр Д.Булганыг сэжигтнээр татан байцааж эхэлсэн байна. Мөрдөн байцаалтын явцад шаардлагатай гэж үзвэл түүнийг яллагдагчаар татан дахин хоёр сар хорьж, шалгах аж. Яг ямар хэрэгт Д.Булганыг буруутган саатуулан шалгаж буй талаараа хуулийн байгууллагынхан дэлгэрэнгүй тайлбар өгөхөөс татгалзсаар байна. Гэхдээ зарим эх сурвалжийн мэдээлснээр Д.Булганыг өнгөрсөн 17 жил хуулийн байгууллагад худал мэдүүлэг өгч ирсэн гэж буруутгаж буй аж. Үүнээс гадна С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт сэжиглэж 40 гаруй насны хоёр эрэгтэйг Орхон аймгийн Эрдэнэт хотоос сар гаруйн өмнө барьж, цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан гэлээ.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment