XVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн Шинийн 14 буюу Өндөр гэгээн Занабазарын жанч хальсан дүйчэн өдөр энэ сарын 11-нд тохионо. Эл өдөр МБШТөв Гандантэгчэнлин хийдийн лам нар үнэ төлбөргүй засал, ном айлдах гэж байна.
Энэхүү дээдийн номын айлдвар нь энэ сарын 11-ний 10.00 цагт Буянт-Ухаа спорт цогцолборт үнэ төлбөргүй болох юм байна. Сүсэгтэн олонд тухайн өдрийн өглөөний 09.00 цагт Таван шарын автобусны буудлаас тусгай автобусаар үнэ төлбөргүй үйлчлэх ажээ.
Үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулж байна.
- 10:00 цагт Хурал номын үйл ажиллагааг нээнэ.
- 10:10 цагт Итгэл, Ганданлхавжаа, Жанлавцогзол хурна. /МБШТөв Гандантэгчэнлийн хийдийн лам хуврагууд/
- 10:20 цагт МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Хансүр, гавж Ё.Амгалан номын айлдвар. /Өндөр гэгээний дүйчэн, насны авшгийн тухай/
- 11:00 цагт МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Хансүр, гавж Ё.Амгалан ламын насны авшиг хайрлана.
- 12:00 цагт Мандал өргөнө. /Гандантэгчэнлин хийдийн лам хуврагууд, сүсэгтэн олон/
- 12:10 цагт Өндөр гэгээний Жинлавцогзол буюу Цагийг тохинуулагч солдив уншина. /Сүсэгтэн олон, лам хуврагууд 3-7 удаа/
- 12:20 цагт Сан даллага хурна. /Гандантэгчэнлин хийдийн лам хуврагууд/
- 13:00 цагт Хүмүүнлэгийн үйл ажиллагаа /Тэргүүн хамба ламаас өндөр настнуудад хишиг хүртээх, хүндлэл үзүүлэх/
- 13:30 цагт Сүсэгтэн олон маань, мэгзэм хөгжөөнө.