С.Зоригийг хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх хурлын тов гарчээ. Шүүх хурал ирэх мягмар гаригт Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд болох юм байна. Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны шүүх хурал өнгөрсөн оны арванхоёрдугаар сард таван хоног хаалттай үргэлжилсэн билээ. Энэ үеэр Ц.Амгаланбаатар, Т.Чимэгээ, О.Содномдаржаа нарт талийгаач С.Зоригийг зохион байгуулалттайгаар, захиалгаар, онц хэрцгий аргаар, шунахайн сэдлээр хөнөөсөн гэж 24-25 жилийн хорих ял оноосон.
Шүүх хурлын дараа С.Зориг агсны дүү УИХ-ын гишүүн асан С.Оюун давж заалдах шатны шүүхэд хандахаа мэдэгдэж, гомдлоо хүргүүлсэн байна. Ийнхүү түүний гомдлыг шүүх хүлээн авч, хэрэгтэй танилцан, хурлыг товложээ.