8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлийн сурагчид ГУРАВДУГААР сарын 30-наас АМАРНА

2017-03-10 14:48:00

Нийслэлийн ЕБС-ийн  III улирлын амралт энэ сарын 30-нд эхэлнэ. 

Тодруулбал, нийслэлийн ЕБС-ийн сурагчид 03.30-04.05-ны хооронд нэг долоо хоног амрахаар шийдвэрлэсэн талаар БСШУСЯ-наас албан ёсоор өнөөдөр мэдээллээ.

Тэгэхээр Улаанбаатарын хүүхдүүд гуравдугаар сарын 23-наас биш 30-наас амарч эхлэхээр болсон байна.

Харин орон нутгийн ЕБС-ийн сурагчид энэ сарын 23-аас ирэх сарын 05-ыг хүртэл  хоёр долоо хоног амарна. Ингэхдээ тухайн орон нутгийн цаг үеийн нөхцөл байдлаас /хөл хорио тогтоосон, халдварт өвчин дэгдсэн, цаг агаарын хүндрэл, хаваржилт г.м/ хамааран Засаг дарга сурагчдын амралтад зохицуулалт хийх эрхтэй. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment