8o
Улаанбаатар хот
mobile menu

Аврагчдыг очиход хүүхдүүд угаартсан байдалтай байжээ

2017-03-09 18:30:00

Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн Хээтэй хорооллын 4-3 дугаар байрны зоорийн давхарт гал гарчээ.  Дуудлага энэ сарын 08-ны өдөр буюу өчигдөр тус аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.  Энэхүү дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн албан хаагчид ажиллаж, гал түймрийг унтраан, 4 нас Е, 5 настай Х нарыг гал түймрийн голомтоос гарган аймгийн нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгчээ.

Аврагчдыг очиход хүүхдүүд угаартсан байдалтай байжээ. Харин эмнэлэгт хүргэгдсэнээр хоёр хүүхдийн биеийн байдал сайжирч, ар гэрийнхнийхээ асрамжид очсон байна. Түүнчлэн  аврагчид тухайн өдөр дээрх хоёр хүүхдийн төдийгүй тус байрны 60 айлын 240 хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалжээ.   

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 9