8o
Улаанбаатар хот
mobile menu

АНХААР: Дуудлагын жолоочийн бичиг баримтыг нь шалгаж үзээрэй

2017-03-09 18:45:00

“Өөрийгөө дуудлагын жолооч байна” гэж танилцуулан оройн цагаар баар, караокегоор үйлчлүүлээд гарч буй иргэдийг залилан, автомашиныг нь авч явдаг этгээдийг илрүүлжээ.

Сэжигтэн Б нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг баар, цэнгээний газраар үйлчлүүлээд, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж жолоо барих чадамжгүй болсон иргэдэд өөрийгөө дуудлагын жолооч гэж итгүүлэн тээврийн хэрэгслийг нь авч явдаг байжээ.  Уг хэргийг илрүүлэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн 148.2-т заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Иймд иргэдэд аливаа  дуудлагын жолооч дуудсан бол бичиг баримтыг нь шалгасаны үндсэн дээр тээврийн хэрэгслийн түлхүүрээ хүлээлгэн өгөхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 9