8o
Улаанбаатар хот
mobile menu

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн гурван сая төгрөгийн дэнчин төлнө

2017-03-10 09:00:00

 

 

 

 

 

 

 

 

 

Ардчилсан намын шинэчлэлийн ажлын хүрээнд намын бүх шатны сонгуульт албан тушаалтнуудын сонгууль болно. Мөн үүнтэй холбоотойгоор гишүүдийн шинэчилсэн бүртгэл давхар явагдана. Намын сонгуульт албан тушаалтан гэдэгт аймаг, нийслэл, сум, дүүргийн намын хорооны дарга нар, Үндэсний бодлогын хорооны гишүүн зэрэг албан тушаал орж байгаа аж. Уг сонгуульд өрсөлдөх хүмүүс тодорхой хэмжээний дэнчин төлж оролцоно. Тухайлбал, Үндэсний бодлогын хороонд өрсөлдөх сонирхолтой хүмүүс гурван сая төгрөгийн дэнчин төлөх юм. Одоогийн байдлаар ҮБХ-ны 380 суудлын төлөө 700 орчим хүн өрсөлдөх төлөвтэй байгаа аж. Түүнчлэн намын гишүүд эдгээр сонгуульд оролцохдоо гишүүнчлэлийн татвар болох 1200 төгрөгөө төлж, саналын эрхээ баталгаажуулах юм. Бүртгэлийн ажил 40 орчим хувьтай явж байгаа бөгөөд энэ сарын 13-ны өдрөөр дуусгавар болох юм байна. Үндэсний бодлогын хорооны гишүүний татвар жилд гурван сая төгрөг төлдөг болж өөрчлөгдсөн. Одоогийн УИХ-ын есөн гишүүн нэмэгдсэнээр 389 гишүүнтэй байхаар тогтжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл