8o
Улаанбаатар хот
mobile menu

Үс засуулбал: Жаргал ирнэ

2017-03-10 08:37:00

Таван шар мэнгэтэй Улаан бич өдөр

Аргын тооллын: 2017.3.10, Баасан гараг

Наран ургах шингэх: 07.15-18.50

Үс засуулбал: Жаргал ирнэ

Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: Мунхрахуй

 

Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэх, сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн.

Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх болой. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment