8o
Улаанбаатар хот
mobile menu

Онцлох 30 ишлэл: Нийслэл хотын хөрсний бохирдол хүн амьдрахад хүндрэлтэй болсныг судлаачид онцлов

2017-03-10 09:01:00

Улаанбаатар өнөөдөр хөрсний бохирдол өндөртэй дэлхийн хотуудын нэг болжээ

Шинжлэх ухааны академийн Газарзүйн геоэкологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид “Улаанбаатар хотын хөрсний бохирдлын өнөөгийн төвшин” сэдэвт илтгэл хэлэлцжээ. Энэхүү илтгэлийн үеэр дурдагдсан хөрсний бохирдолтой холбоотой онцлох ишлэлийг хүргэж байна.  

  1. Хөрсний бохирдлын гол шалтгаан нь модон жорлоно.
  2. Нийслэлд 180 мянган айлын 800 орчим мянган хүн модон жорлон хэрэглэдэг. Үүнээс үзэхэд нийслэлчүүдийн 60 гаруй хувь нь бохир хөрсөнд шингэж байна. 
  3. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар өнгөрсөн хавар Улаанбаатарын хөрс, усны унднаас дээж авч шинжилгээнд өгөхөд 95 хувь нь хөрсний бохирдолтой нянгийн бохирдлын хэмжээнд хүрсэн гэсэн дүгнэлт гарчээ. 
  4. Хөрсөнд хром, хар тугалга, молибден, төмөр зэрэг хүнд метал байх ёстой хэмжээнээсээ хоёр, зарим газар гурав  дахин их гарсан байна.
  5. Өнөөдрийн байдлаар нийслэл хотын нийт газар нутгийн 32 хувь нь хөрсний бохирдолтой аж.  
  6. Улаанбаатар өнөөдөр хөрсний бохирдол өндөртэй дэлхийн хотуудын нэг болжээ.  
  7. Хөрсний бохирдол хамгийн их агуулагдаж буй газраар Арьс ширний үйлдвэр, Ногоон нуур, 100 айл орчим нэрлэгджээ.
  8. Хөрсний бохирдлыг микробиологийн шинжилгэгээр нийт дээжийн 74 хувь нь их буюу онцгой их бактерийн бохирдолтой гарсан байна.
  9. Баянзүрх дүүргийн Амгалангийн вокзал орчмын хөрс гэдэсний халдварт өвчин үүсгэгч E.Coli, Salmonelle бактеритай байна.
  10. Хөрсний нянгийн бохирдлоос үүдэн нийслэлд бүртгэгдсэн халдварт өвчний 9.9 хувийг гэдэсний халдварт өвчин эзэлж байгаа аж. Мөн гар, хөл, амны өвчлөлийн 84.1 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бай­на.
  11. ДЭМБ-ын судалгаанаас хархад жид бүр 1,7 сая хүн усны бохирдолт, ариун цэвэр, эрүүл ахуйтай холбоотой суулгалт өвчний улмаас нар бардаг аж. Үүний 10 хүн тутмын ес нь бага насны хүүхэд гэсэн судалгаа гарсан байна.
  12. Монгол Улсад тав хүртэлх насны хүүхдүүдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгааны нэг нь гэдэсний халдварт өвчнүүд эзэлдэг юм байна.  
  13. Хөрсний бохирдол нь хүний эрүүл мэндэд шууд хор нөлөөтэй.  
  14. Газарзүй  геологийн хүрээлэнгийн хөрс судлалын салбарын хийсэн судалгаагаар нийт авсан дээжийн 88 хувь нь  нянгийн бохирдолтой гарчээ.
  15. Өнөөдөр нийслэл хотын хөрсний бохирдол  хүн амьдрахад хүндрэлтэй болсныг судлаачид сануулж байна.
  16. Монгол Улсын хувьд одоо хүртэл хүн амын 72,7 хувь нь шаардлага хангаагүй жорлон ашиглаж байна.  
  17. Сургууль, цэцэрлэгийн жорлонг боловсон болгоход 70.2 тэрбум төгрөг шаардлагатай.
  18. ДЭМБ-ийн тооцоогоор нэг хүн өдөрт 200 грамм өтгөн, 1,5 литр шингэн ялгадас ялгаруулдаг байна.
  19. Ил задгай, стандартын бус модон жорлонгоос ялгардаг шивтрийн хий эхийн урагт нөлөөлж, цаашлаад хүнийг үргүйдүүлэх, удмын санд хор уршигтай аж.
  20. Шивтрийн хий, хүхэр хүчлийн давхар исэл зэрэг хорт бодис агаарт дэгдэж амьсгалын замаар дамжих явцад 18 сар хүртэл хугацаанд цагаан хорхой, сурьеэ зэрэг өвчин үүсгэгч нянг агуулдаг байна.
  21. Мөн дэлхий дээрх хөрсний бохирдол өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа нь уршигт байдал хүрснийг олон улсын эрдэмтэд онцолжээ.
  22. Улаанбаатар хотын нянгийн бохирдол ихтэй газар бол гэр хороолол, гэр хороолол орчмын хогийн цэг аж.
  23. Нарантуул захын арын хаалганы орчмоос авсан хөрсний дээжинд аммони агууламж хамгийн их  буюу 21,07мг/кг  гарсан байна. Энэ нь байх хэмжээнээс даруй арав дахин их аж.
  24. Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул дүүрэг хамгийн их сульфатын бохирдолтой. 
  25. Хөрс шороогоо хог хаягдал, ялгадас шавхруу, химийн бодисоор хордуулсаар байгаа нь цацраг идэвхт бодисоос илүү чимээгүй хор хөнөөлтэй.  
  26. Хэдийгээр хөрс бохирддог ч өөрөө цэвэрших чанартай. Манайд хөрсний бохирдол өөрөө цэвэршихээр хэмжээнээс давсан байдалтай байна.
  27. Хөрсний бохирдолтоос хамаарч 60 гаруй төрлийн халдварт өвчин үүсдэг.
  28. Хөрсний бохирдол дээр цаашид анхаарах нэг чухал сэдэв нь бохирдуулагч элементийн найрлага, бүтэц тодорхойлох асуудал юм. 
  29. Бохир хөрс өвчин үүсгэгч нян, халдвар дамжуулагч хачиг, нохой бөөс, бясаа, шумуул, ялаа үржих таатай орчин бий болгодог.
  30. Улаанбаатар хотын хэмжээнд хөрсний бохирдлоос үүссэн өвчин 2013 онд 28.2 хувьтай байсан бол 2014 онд 527 тохиолдлоор буюу 20 гаруй хувиар өссөн. 
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment