Хан-Уул дүүргийн XI хороонд байрлах баригдаж буй барилгын ажилтан нас барсан байна. Тодруулбал, энэ талаархи дуудлага цагдаагийн газарт энэ сарын 7-нд ирсэн аж. Мөн нас барсан ажилтан Архангай аймгийн Чулуут сумын харьяат бөгөөд барилгын нэгдүгээр давхрын ханыг нурааж байгаад ханын өрлөгөнд дарагдаж нас барсан байна.
Түүнчлэн хэргийн газраас 21-н кадр зураг болон нэг хамгаалалтын дуулга малгайг эд мөрийн баримтаар хураан авчээ. Одоогоор тус хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн I хэлтэс шалгаж байгаа юм байна.