8o
Улаанбаатар хот
mobile menu

СЭРЭМЖҮҮЛЭГ: Фэйсбүүк ашиглан хууль бусаар эм худалдаалж байсныг илрүүлжээ

2017-03-10 10:07:00

Иргэд өөрийн фэйсбүүк хуудсыг ашиглан хууль бусаар импортлон худалдаалж байгаа зөрчил илэрсэн байна. Тодруулбал
хоргүйжүүлэх, цайруулах, элэгний үйл ажиллагааг дэмжих антиоксидант үйлчилгээ бүхий Глутатион, Тиоктик ацид, Өндөр тунт витамин С гэсэн тариануудыг  борлуулж байсан байна.  Түүнчлэн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хууль бусаар худалдан борлуулж байгаа эм, тариа нь хадгалалт, тээвэрлэлтийн горим алдагдсанаас чанарын шаардлага хангахгүй, эмийн үйлдлээ үзүүлэхгүй болохыг сэрэмжлүүлж байна.

Иймд, иргэн та уг тарилгыг хийлгэхдээ доорх мэдээллийг шалгана уу.

  • Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн гэрчилгээ. /ЭМЯ-наас авсан/
  • Гадна хайрцаг болон доторх савлагаа нь бүгд англи хэл дээр байгаа эсэх
  • Хайрцаг дээр Монгол Улсын эмийн бүртгэлийн дугаар байгаа эсэх.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment