8o
Улаанбаатар хот
mobile menu

Хар тамхины хэрэгт холбогдсон Х.Тамир нарын гомдлыг хэлэлцэнэ

2017-03-10 10:30:55

Хар тамхины хэрэгт холбогдсон Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Х.Тамир, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст ажиллаж байсан Б.Амарбаясгалан нарын таван хүнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурлын тов гарчээ.

Тодруулбал, тэдний гомдлыг ирэх мягмар гаригийн 09.00 цагт Нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд хэлэлцэх аж.

Х.Тамир нарыг хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэж, улмаар худалдан борлуулахыг завдсан болон албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт буруутгасан юм. Улмаар Н.Сүхбаатарт 6.5 жилийн хорих ял, Х.Тамир болон хамсаатан гэх Б.Амарбаясгалан, Н.Мөнхбат, Д.Жавхлан нарт тус бүр таван жилийн хорих ял оноосон байдаг. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment