Бага, дунд боловсролын байгууллагад эхний нэг жил ажиллах эрх олгох шалгалтын бүртгэл өнөөдөр дуусч байна. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт хамтарч бүртгэлийг онлайнаар явуулсан бөгөөд шинээр сургууль төгссөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нар энэ шалгалтад хамрагдах юм.
Хоёрдугаар сарын 10-ны өдрөөс эхэлсэн шалгалтын бүртгэлд 1500 гаруй багш бүртгүүлжээ.Шалгалт энэ сарын 26-нд эхлэх бөгөөд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймагт шалгалтын комисс ажиллах юм байна. Энэ шалгалтыг сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуульд эхний нэг жил ажиллахаар бэлтгэгдсэн оюутнуудаас гадна гурваас дээш жил багшийн ажил хийгээгүй завсардсан хүмүүс өгөх боломжтой юм байна.