8o
Улаанбаатар хот
mobile menu

Энэ сарын 10-11-нд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ.

2017-03-11 18:03:00

-2017 оны гуравдугаар сарын 6-13-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ-

Баруун аймгуудын нутгаар: 6,10-нд Хангайн уулсаар, 9-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж явган шуурга шуурна. Салхи 9-10-нд зарим газраар 9-14м/с хүрч ширүүснэ. Увс нуур, Идэр, Тэс, Хүрэн бэлчирийн хөндийгөөр шөнөдөө 21-26 градус өдөртөө 9-14 градус, Монгол Алтайн өврөөр шөнөдөө 17-22 градус өдөртөө 2-7 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 2-7 градус хүйтэн өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн өдөртөө 1-6 градус дулаан байна. 10-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.

Төвийн аймгуудын нутгаар: 6-нд Хангайн уулархаг нутгаар, 9-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд зарим газраар бага зэргийн цас орж явган шуурга шуурна. Салхи 9-10-нд зарим газраар 7-12 м/с хүрнэ. Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус өдөртөө 7-12 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус өдөртөө 2-7 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн өдөртөө нэг градус хүйтнээс 4 градус дулаан байна. 6-7, 10-11-нд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ.

Зүүн аймгуудын нутгаар: 6,11-нд нутгийн зүүн хэсгээр, 10-нд нутгийн хойд хэсгээр цас орж явган шуурга шуурна. Салхи 6,10-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. 6-7, 11-12-нд Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус өдөртөө 2-7 градус хүйтэн байна. Бусад хугацаанд хүйтний эрч суларч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.  

Говийн аймгуудын нутгаар: 6-7-нд нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 6, 10-11нд зарим газраар 9-14м/с хүрч явган шуурга шуурна. 6-7-нд ихэнх нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. Бусад хугацаанд хүйтний эрч суларч Өмнөговийн нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн өдөртөө 0-5 градус дулаан байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл