8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголчууд "Цагаан сар"-ын баярт зориулж дундажаар 307.9 тэрбум төгрөг гадаад уруу гаргажээ

2017-03-11 09:00:00

Цагаан сар ба эдийн засаг

Цагаан сар нь өвөг дээдсийн үеэс уламжлан ирсэн төрт ёсны хамгийн том баяр юм. 1206 онд Чингис хаан Их Монгол Улсыг байгуулаад, цагаан сарыг хаврын эхэн сард мал төллөж, идээ цагаа, өвс ногоо дэлгэрч байх үеэр тэмдэглэвэл зохилтой хэмээн зарлиг буулгажээ. Харин үүнээс өмнө энэхүү баярыг цагаан идээний баяр хэмээн нэрлэж, намрын улиралд тэмдэглэж байсан гэдэг. Арвандолдугаар зуунд Монголд бурханы шашин сонгодог хэлбэрээ олж, Өндөр гэгээн Занабазар анхдугаар Богдоор тодрох үеэс төрт ёсны энэхүү баярыг шашин номын ёсны баяртай хавсарган тэмдэглэх болсон байна. Хаврын эхэн сарын шинийн нэгнээс шинийн 15 хүртэлх өдрүүдийг бурхан багшийн эрхэт хувилгаан үзүүлсэн өдрүүд хэмээн нэрийддэг бөгөөд энэ өдрүүдэд ном хурах ёсыг Өндөр гэгээн Занабазар тогтоожээ. Олон зууны турш цагаан сарыг тэмдэглэсээр ирсэн нь хүн төрөлхтөний түүхэнд Монгол хэмээх нэрийг бичүүлж байгаа гол хүчин зүйлийн нэг хэмээн үзэх нь ч бий. Энэ баярын гол утга нь ах дүү, төрөл саднаа мэдэлцэх, тэднийгээ хүндэтгэх зан үйлд оршдог. Тиймээс бие биедээ заавал зочилдог заншилтай.

 Цагаан сарын идээ, гарын бэлэг

Цагаан сар тэмдэглэж буй айл бүр хүрэлцэн ирсэн ах дүү, төрөл садан, зочид, гийчдээ хүндэтгэн идээ ундаа бэлтгэж, ирсэн хүн бүрийн гарыг цайлгаж, өргөн дэлгэр тэмдэглэдэг сайхан уламжлалтай. Цагаан сарын баярт зориулж бор болон цагаан гэсэн хоёр төрлийн идээ бэлтгэдэг бөгөөд бор идээнд бүхэл мах, бууз, банш, шимийн архи зэрэг ордог бол цагаан идээнд бүх төрлийн цагаан идээ, ул боов, боорцог, айраг зэрэг ордог байна.

Иймд цагаан сарын идээ болон гарын бэлгийн нийт үнийг Үндэсний статистикийн хорооноос тооцож нийтэд мэдээлдэг, хэрэглээний үнийн индексийн тооцоонд ашигладаг хэрэглээний сагснаас бүтээгдэхүүний нэр төрөл, зах зээлийн дундаж үнийг авч, тооцоолжээ.

Нэг өрхийн бор идээний дундаж хэрэглээ, бүтээгдэхүүний төрлөөр, тоо хэмжээ, зах зээлийн дундаж үнэ

Бүтээгдэхүүний нэр

Тоо хэмжээ

Нэгжийн зах зээлийн дундаж үнэ, төгрөг

Нийт үнэ, төгрөг

1

Хонины ууц

1

230 000 ₮

230000₮

2

Бууз

650

180₮

117000₮

3

Архи

3

12000₮

36000₮

Үүнд чанах үнэ орсон. Орцын дундаж үнээс хамааруулан тооцоолсон байна. Нэг өрхийн бор идээний хэрэглээ дунджаар 383 мянган төгрөг болж байгаа бөгөөд үүний 60 хувийг хонины ууцны зардал эзэлж байна.

Нэг өрхийн цагаан идээний дундаж хэрэглээ, бүтээгдэхүүний төрлөөр, тоо хэмжээ, зах зээлийн дундаж үнэ

Бүтээгдэхүүний нэр

Хэмжих нэгж

Тоо хэмжээ

Нэгж зах зээлийн дундаж үнэ, төгрөг

Нийт үнэ, төгрөг

1

Хэвийн боов

ш

21

2100₮

44100₮

2

Ааруул

кг

2

12000₮

24000₮

3

Ёотон

хайрцаг

1

2200₮

2200₮

4

Цагаан будаа

кг

2

2650₮

5300₮

5

Элсэн чихэр

кг

1

2350₮

2350₮

6

Үзэм

кг

0.5

3800₮

1900₮

7

Сүү

л

5

2000₮

10000₮

8

Төмс

кг

8

700₮

5600₮

9

Лууван

кг

2

1000₮

2000₮

10

Хиам

кг

5

7500₮

37500₮

11

Өргөст хэмх

шил

3

4800₮

14400₮

12

Майонез

л

2

5500₮

11000₮

13

Ундаа

ш

10

1800₮

18000₮

14

Чихэр

кг

5

6500₮

32500₮

15

Алим

кг

3

4200₮

12600₮

16

Мандарин

кг

3

4800₮

14400₮

17

Гадил

кг

3

5100₮

15300₮

Нэг өрхийн цагаан идээний хэрэглээ дунджаар 253.2 мянган төгрөг байна.

                                  Гарын бэлэг, бүтээгдэхүүний төрлөөр, зах зээлийн дундаж үнэ

Бүтээгдэхүүний нэр

Хэмжих нэгж

Нэгжийн зах зээлийн дундаж үнэ, төгрөг

1

Торго

м

7100₮

2

Тамхи, дотоодын

хайрцаг

1850₮

3

Тамхи, импортын

хайрцаг

3300₮

4

Цамц, импортын

ш

14500₮

5

Оймс

ш

2000₮

6

Хүүхдийн трико

ш

3500₮

7

Хүүхдийн оймс

ш

1500

8

Гар нүүрний алчуур

ш

4500₮

9

Хөлөгт тоглоом

ш

9000₮

10

Барби хүүхэлдэй

ш

8500₮

11

Эмэгтэй хүний нүүрний энгэсэг

ш

13500₮

12

Биеийн шингэн тос

ш

4500₮

13

Шоколад

ш

2000₮

14

 Сникерс

ш

950₮

15

Шоколадны крем

ш

2800₮

Үндэсний статистикийн хорооноос тооцож нийтэд мэдээлдэг, хэрэглээний үнийн индексийн тооцоонд ашигладаг, хэрэглээний сагснаас гарын бэлэгт бэлэглэж болохуйц бүтээгдэхүүнийг нэр төрлөөр зах зээлийн дундаж үнийг харуулав.

Цагаан сарын баярт зарцуулах нэг өрхийн дундаж зардал

Цагаан сарын баярт зориулж нэг өрхөөс идээний зардалд дунджаар 636.2 мянган төгрөгийн зардал гарах бөгөөд үүнээс 383.0 мянган төгрөг буюу 60.2 хувь нь бор идээний, 253.2 мянган төгрөг буюу 39.8 хувь нь цагаан идээний зардал байна. Харин гарын бэлэгт нэг хүнд дунджаар 8.0-15.0 мянган төгрөгийн үнэ бүхий зүйл бэлэглэнэ гэж үзэж, нэг хүнд өгөх бэлэгийн зардлыг тооцож, нэг өрх дунджаар 60 зочин хүлээн авна гэж үзээд нэг өрх бэлэгт нийтдээ 690.0 мянган төгрөг зарцуулахаар тооцоо хийжээ. Дээрх хоёр төрлийн зардлын нийлбэрээр буюу идээ болон гарын бэлгийн дүнгээр нэг өрх цагаан сарын баярт дунджаар 1326.2 мянган төгрөгийн зардал гаргахаар байна.

 Өрхийн орлого, зарлага

Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлагад хүнсний зүйлийн зарлага 2014 оны эхний улиралд 25.9 хувийг эзэлж, 2013 оны дөрөвдүгээр улирлаас 1.5 пункт, 2015 оны эхний улиралд 26.2 хувийг эзэлж, 2014 оны дөрөвдүгээр улирлаас 2.9 пунктээр өсч, 2016 оны эхний улиралд 22.2 хувийг эзэлж, 2015 оны 4 дүгээр улирлаас 2.1 пунктээр буурсан байна. Нэг өрхийн сарын хүнсний зүйлийн зарлага дунджаар 2014 оны эхний улиралд 228.6 мянган төгрөг болж, 2013 оны дөрөвдүгээр улирлаас 8.2 мянган төгрөг буюу 3.7 хувь, 2015 оны эхний улиралд 252.3 мянган төгрөг болж, 2014 оны дөрөвдүгээр улирлаас 22.0 мянган төгрөг буюу 9.6 хувь, 2016 оны эхний улиралд 214.6 мянган төгрөг болж, 5.8 мянган төгрөг буюу 2.8 хувиар өсчээ. Энэ нь цагаан сар тохиож буй улиралд хүнсний зүйлийн зарлага өмнөх улирлаас өсөх хандлагатайг харуулж байна. Харин 2016 оны эхний улиралд хүнсний зүйлийн зарлагын эзлэх хувь буурсан нь мөнгөн зарлага 2015 оны дөрөвдүгээр улирлаас 106.4 мянган төгрөг 12.4 хувиар өссөнтэй холбоотой байна.

Нэг өрх цагаан сарын баярт зарцуулах дундаж зардал 1326.2 мянган төгрөг байгаа нь өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2016 оны дөрөвдүгээр улирлын дүнгээрх нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлагаас 428.2 мянган төгрөг буюу 47.7 хувиар илүү байна.

Нэг өрхийн дундаж зардлыг өрхийн тэргүүний насны бүлгээр авч үзвэл 2016 оны урьдчилсан гүйцэтгэлээрх 860 гаруй мянган өрхөөс 30 хүртэлх насны өрхийн тэргүүнтэй өрх (I) нийт өрхийн 14.0 хувь, 30-45 насны өрхийн тэргүүнтэй өрх (II) нийт өрхийн 42.0 хувь, 45-аас дээш насны өрхийн тэргүүнтэй өрх (III) нийт өрхийн 44.0 хувийг эзэлж байна. 

Нэгдүгээр өрхүүдийн 15.0 хувь,  хоёрдугаар өрхүүдийн 55.0 хувь, гуравдугаар өрхүүдийн 95.0 хувь нь цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг гэж үзье.

Тэгвэл 2016 оны урьдчилсан гүйцэтгэлээр 860 гаруй мянган өрхийн 67.0 хувь буюу 577.8 мянган өрх цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэж идээ болон бэлэгт зориулж улсын хэмжээнд 766.0 тэрбум төгрөгийн зардал гаргахаар байна. Харин бэлгийн 80.0 орчим хувийг импортын бүтээгдэхүүн зочдодоо бэлэглэж байгаа нь Монгол Улс Цагаан сарын баярт зориулж дунджаар 307.9 тэрбум төгрөг гадагш гаргаж байна. Иймд цаашид Монголчууд дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ бэлэглэснээр бидэнд дотоодын үйлдвэрлэл хөгжих, ажилгүйдэл буурах, төгрөгийн худалдан авах чадвар өсөх зэрэг хөгжлийн боломжууд бүрдэнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Г. Амараа.
Үүнийг хэн гэгч яаж тооцсон юм болдоо. Ядаж нэрээ тодорхой бичээч сэтгүүлч нэртэй шинэ үсэгийн бүлгэмийн бичээч минь.Ийм худлаа юм нийтлэж байхаа боливол яасийн. Ааййн...
2017/03/11 66.181.178.79
  • Recent
  • Most Read
  • Most Comment