8o
Улаанбаатар хот
mobile menu

Менингококкын халдварын дэгдэлт нь хоёр, гуравдугаар сард дээд хэмжээндээ хүрдэг

2017-03-11 09:05:00

Менингококкын халдварын дэгдэлт нь хоёр, гуравдугаар сард дээд хэмжээндээ хүрдэг юм байна.  Нийслэлийн СХД-т баг насны хүүхэд энэ халдвар авч эндсэн харамсалтай хэрэг гарсан. Тиймээс сэрэмжлүүлэг нийтлэлийг хүргэж байна.

Менингококкын халдвар нь арьсан дээрх өвөрмөц зөв биш хэлбэртэй хэмжээ нь ижилгүй цусархаг тууралт туурна. Тархины зөөлөн бүрхүүл, тархины эдийн үрэвслээр илэрдэг нянгийн гаралтай амьсгалын замын цочмог халдварт  өвчин. Халдварлах зам нь агаар дуслын  замаар өвчтэй хүнээс хүнд халдвар дамжина. Өвчний эх уурхай нь менингитийн халдвараар болон хамар залгиурын үрэвслээр өвчилсөн хүн. Насанд хүрэгчдийн 5-10 хувь нь эрүүл нян тээгчид. Тэдгээрийн халдвар тээх дундаж хугацаа нь 9-10 сар байдаг аж. Менингококкын халдвараар 19 насны хүмүүс түүний дотроос 6-36 сар хүртлэх насны хүүхдүүд зонхилон өвчилнө. Хавсаргын тогтолцооны төрөлхийн дутагдалтай хүмүүс халдварт өртөмтгий. 8,10,15 жилийн үечлэлтэй дэгдэлт хэлбэрээр тархана. Өвчлөл 9,10 сараас эхэлдэг. Өвдсөний дараа тогтвортой дархлаа тогтоно.Түгээмэл хэлбэр нь менингококцемия, менингит, менингоэнцефалит. Ховор тохиолдох  хэлбэр нь зүрхний булчингийн, үений, нүдний солонгон бүрхүүлийн үрэвсэл ордог. Хөнгөн, дунд, хүнд, нэн хүнд, эмнэлзүйн явцаар нь цочмог, ужиг, архаг, цахилгаан хэлбэр гэж тус тус ангилна.   Нууц хугацаа 6-7 хоног. Хамгийн бага нь 12 гаруй цаг, их нь 20 хоног үргэлжилж болдог.

Хүүхдэд гэдэс өвдөх, хордлогын шинж тэмдэг илэрнэ

Өвчин 38-42 хэм хүртэл гэнэт өндөр халуурч, хоол унданд дургүйцэх, бие сулрах, дотор муухайрах, уур уцаартай цочромхой эсвэл ноомой болох царай цонхийх бага насны хүүхдэд гэдсээр өвдөх 1-2 удаа шингэн суулгах зэрэг ерөнхий хордлогын шинжээр эхэлж, 1-2 хоногт эмнэлзүйн сонгомол шинжүүд тод илэрнэ. Хөнгөн явцтай үед улаанбурханы тууралттай төстэй гүвдрүүт тууралт  бүх биеэр гарах бөгөөд тэдгээрийн аль нэг нь дотроосоо цусархаг шинжтэй болсон байна. Цусархаг тууралт нь өвчин эхэлснээс хойш 4-12 цагийн дотор ихэвчлэн хөл, гуяар гарна. Хэрэв өвчин хүнд явцтай байвал үхжилт тууралт 4-6 цагийн дотор биеийн дээд хэсэг болох цээж, хэвлий, нүүр, салст бүрхүүлд, ялангуяа нүдний салст бүрхүүлд гардаг. Цусархаг тууралт нь хөх ягаан өнгөтэй дарахад арилахгүй, одлог болон янз бүрийн хэлбэр хэмжээтэй байна. Гүвдрүүт тууралт 1-2 хоног, цусархаг тууралт дунджаар 2-5 хоног, үхжилт тууралт 7-10 хоног, заримдаа 2-3 сарын дараа арилах талтай. Менингококкын хамар залгиурын үрэвслээр өвчилсөн  үед залгиур хоолойн арын хана маш улайсан хөөсөн, хамар битүүрсэн бронхитын шинж илэрнэ. Халуун субфебрилный.Цусны шинжилгээнд  цагаан эсийн тоо ихэссэн, улаан эсийн тунах хурд  бага зэрэг ихэссэн байна.

Менингококкцемия халдварын үед өндөр халуурч өвчин хурц эхэлнэ

Өвчтөний царай цонхигор , зовиур шаналгаа ихтэй байдаг. Гол шинж тэмдэг нь цусархаг тууралт (цэгчилсэн хэлбэрээс том одлог цус харвалтууд хонго, гуя, гар мөчдөөр, цээжээр болон нүүр, зовхи нүдний салстад сийрэг цөөн туурна. Тууралт нь халууралт эхэлснээс хойш 4-12 цаг дунджаар 6-8 цагийн дотор гарч эхэлдэг. Мөн  хамар, ходоод бөөр, өндгөвчөөс цус алдалт, харвалт үүсч болно. Арьсан дээрх том хэмжээний цус харвалт сүүлдээ үхжилт тууралт үүсгэнэ. Мөн үеэр болон булчингаар өвдөх шинж илэрнэ. Хүнд хэлбэрийн үед моно, поли артрит, пневмония миокардит, перикардит, менингококкын цусан үжил (сепсис)-д шилжинэ.

МК менингитын халдварын үед өндөр халуурч хурц эхлэнэ, ядарна. Толгой хүчтэй өвдөнө, толгой эргэнэ. Бөөлжинө, бөөлжсөний дараа биеийн байдал улам  дордоно. Тайван биш, саатлын байдалтай. МК-ын үжил: Цахилгаан хэлбэрээр маш хүнд хурдан явцтай эхэлнэ. Тууралт богино хугацаанд нэмэгдэнэ. Дагжин чичэрнэ, толгой руу нь хүчтэй хатгаж өвдөнө, олон удаа  бөөлжинө, халуурна (40-410С) тайван биш, эсвэл ноомой нойрмог, үе үе таталт өгнө.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл