8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Хүүхэд хулгайлахаар завдсан этгээдийг баривчилж, татвараа төлөөгүй автомашиныг хөдөлгөөнд оролцуулахгүй

2017-03-10 20:05:00

Бид өөрсдийнхөө амьдралыг өдөр тутам, цаг тутам барьж, босгож, бүтээж байдаг. Эцсийн дүндээ бид өөрсдийнхөө босгосон тэр л “байшин”-д амьдардаг. Сэтгэл, зүтгэл гаргавал сайхан байшинд амьдарна, сэтгэлгүй хандвал тийм ч таатай байхгүй нь тодорхой. Харамсалтай нь цаг хугацааг буцааж болдоггүй. Та бол амьдралынхаа барилгачин. Ганц хадаас хадах, хана босгох, цонх шиллэхдээ хүртэл та амьдралаа босгож байгаа. Таны өнөөдрийн гаргаж буй хандлага, сонголтууд бол таны маргаашийн амьдрал. Тэгэхээр амьдралдаа ухаантай зөв байх нь чухал. Өнөөдөр нийгэм улс төрийн амьдралд болж өрнөсөн үйл явдлыг тойм хүргэдэг "Монголын нэг өдөр" тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу.

Улаанбаатар өнөөдөр хөрсний бохирдол өндөртэй дэлхийн хотуудын нэг болжээ

Шинжлэх ухааны академийн Газарзүйн геоэкологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид “Улаанбаатар хотын хөрсний бохирдлын өнөөгийн төвшин” сэдэвт илтгэл хэлэлцжээ. Энэхүү илтгэлийн үеэр дурдагдсан хөрсний бохирдолтой холбоотой онцлох ишлэлийг хүргэж байна.  

  1. Хөрсний бохирдлын гол шалтгаан нь модон жорлоно.
  2. Нийслэлд 180 мянган айлын 800 орчим мянган хүн модон жорлон хэрэглэдэг. Үүнээс үзэхэд нийслэлчүүдийн 60 гаруй хувь нь бохир хөрсөнд шингэж байна. 
  3. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар өнгөрсөн хавар Улаанбаатарын хөрс, усны унднаас дээж авч шинжилгээнд өгөхөд 95 хувь нь хөрсний бохирдолтой нянгийн бохирдлын хэмжээнд хүрсэн гэсэн дүгнэлт гарчээ. 
  4. Хөрсөнд хром, хар тугалга, молибден, төмөр зэрэг хүнд метал байх ёстой хэмжээнээсээ хоёр, зарим газар гурав  дахин их гарсан байна.
  5. Өнөөдрийн байдлаар нийслэл хотын нийт газар нутгийн 32 хувь нь хөрсний бохирдолтой аж.  
  6. Улаанбаатар өнөөдөр хөрсний бохирдол өндөртэй дэлхийн хотуудын нэг болжээ.  
  7. Хөрсний бохирдол хамгийн их агуулагдаж буй газраар Арьс ширний үйлдвэр, Ногоон нуур, 100 айл орчим нэрлэгджээ.
  8. Хөрсний бохирдлыг микробиологийн шинжилгэгээр нийт дээжийн 74 хувь нь их буюу онцгой их бактерийн бохирдолтой гарсан байна.
  9. Баянзүрх дүүргийн Амгалангийн вокзал орчмын хөрс гэдэсний халдварт өвчин үүсгэгч E.Coli, Salmonelle бактеритай байна.
  10. Хөрсний нянгийн бохирдлоос үүдэн нийслэлд бүртгэгдсэн халдварт өвчний 9.9 хувийг гэдэсний халдварт өвчин эзэлж байгаа аж. Мөн гар, хөл, амны өвчлөлийн 84.1 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бай­на.
  11. ДЭМБ-ын судалгаанаас хархад жид бүр 1,7 сая хүн усны бохирдолт, ариун цэвэр, эрүүл ахуйтай холбоотой суулгалт өвчний улмаас нар бардаг аж. Үүний 10 хүн тутмын ес нь бага насны хүүхэд гэсэн судалгаа гарсан байна.
  12. Монгол Улсад тав хүртэлх насны хүүхдүүдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгааны нэг нь гэдэсний халдварт өвчнүүд эзэлдэг юм байна.  
  13. Хөрсний бохирдол нь хүний эрүүл мэндэд шууд хор нөлөөтэй.  
  14. Газарзүй  геологийн хүрээлэнгийн хөрс судлалын салбарын хийсэн судалгаагаар нийт авсан дээжийн 88 хувь нь  нянгийн бохирдолтой гарчээ.
  15. Өнөөдөр нийслэл хотын хөрсний бохирдол  хүн амьдрахад хүндрэлтэй болсныг судлаачид сануулж байна.
  16. Монгол Улсын хувьд одоо хүртэл хүн амын 72,7 хувь нь шаардлага хангаагүй жорлон ашиглаж байна.  
  17. Сургууль, цэцэрлэгийн жорлонг боловсон болгоход 70.2 тэрбум төгрөг шаардлагатай.
  18. ДЭМБ-ийн тооцоогоор нэг хүн өдөрт 200 грамм өтгөн, 1,5 литр шингэн ялгадас ялгаруулдаг байна.
  19. Ил задгай, стандартын бус модон жорлонгоос ялгардаг шивтрийн хий эхийн урагт нөлөөлж, цаашлаад хүнийг үргүйдүүлэх, удмын санд хор уршигтай аж.
  20. Шивтрийн хий, хүхэр хүчлийн давхар исэл зэрэг хорт бодис агаарт дэгдэж амьсгалын замаар дамжих явцад 18 сар хүртэл хугацаанд цагаан хорхой, сурьеэ зэрэг өвчин үүсгэгч нянг агуулдаг байна.
  21. Мөн дэлхий дээрх хөрсний бохирдол өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа нь уршигт байдал хүрснийг олон улсын эрдэмтэд онцолжээ.
  22. Улаанбаатар хотын нянгийн бохирдол ихтэй газар бол гэр хороолол, гэр хороолол орчмын хогийн цэг аж.
  23. Нарантуул захын арын хаалганы орчмоос авсан хөрсний дээжинд аммони агууламж хамгийн их  буюу 21,07мг/кг  гарсан байна. Энэ нь байх хэмжээнээс даруй арав дахин их аж.
  24. Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул дүүрэг хамгийн их сульфатын бохирдолтой. 
  25. Хөрс шороогоо хог хаягдал, ялгадас шавхруу, химийн бодисоор хордуулсаар байгаа нь цацраг идэвхт бодисоос илүү чимээгүй хор хөнөөлтэй.  
  26. Хэдийгээр хөрс бохирддог ч өөрөө цэвэрших чанартай. Манайд хөрсний бохирдол өөрөө цэвэршихээр хэмжээнээс давсан байдалтай байна. Хөрсний бохирдолтоос хамаарч 60 гаруй төрлийн халдварт өвчин үүсдэг.
  27. Хөрсний бохирдол дээр цаашид анхаарах нэг чухал сэдэв нь бохирдуулагч элементийн найрлага, бүтэц тодорхойлох асуудал юм. 
  28. Бохир хөрс өвчин үүсгэгч нян, халдвар дамжуулагч хачиг, нохой бөөс, бясаа, шумуул, ялаа үржих таатай орчин бий болгодог.
  29. Улаанбаатар хотын хэмжээнд хөрсний бохирдлоос үүссэн өвчин 2013 онд 28.2 хувьтай байсан бол 2014 онд 527 тохиолдлоор буюу 20 гаруй хувиар өссөн. 
Өмнөд Солонгосын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пак Гын Хэ огцорлоо 

БНСУ-ын Үндсэн хуулийн шүүх Ерөнхийлөгч Пак Гын Хег огцруулах шийдвэр гаргалаа. Ингэснээр Өмнөд Солонгосын анхны эмэгтэй ерөнхийлөгч асан Пак Гын Хэ албан ёсоор огцорч, бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байна. Ээлжит бус Ерөнхийлөгчийн сонгуулийг хоёр сарын дотор явуулах хуультай. Тавдугаар сарын 9-нд болох болов уу гэсэн албан бус мэдээлэл байна.
Тусулсын түүхэнд хоёр дахь удаагаа болсон Ерөнхийлөгчийг суудлаас нь огцруулах шүүх хурлаас Пак Гын Хэг огцруулах хангалттай шалтгаан байна гэж дүгнэжээ. Өмнөд Солонгосын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пак Гын Хэ нь найз Чой Сүүн Силтэй холбоотой төрийн нууц задруулсан, албан тушаалаа хэтрүүлэн ашигласан, авлига авсан зэрэг нийт 13 хэрэгт буруутгагдаж, ийнхүү огцроод байна.

Өнөөдөр гарсан шүүхийн шийдвэрийн дараагаар Солонгосын ард түмэн Ерөнхийлөгчийн энэ хэргээс нэг зүйлийг ухаарсан хэмээн өөр хооронд ярьж байгаа аж. Учир нь Ерөнхийлөгчийн холбогдсон энэ авлигын хэрэг Солонгосын ард түмэнд “Хэзээ ч дотны найздаа итгэж болдоггүй юм байна” гэдэг ойлголтыг үлдээсэн хэмээн ард түмэн нь дүгнэн  ярьж байна. 

Пак Гын Хэ болон түүний найз Чой Сун Сил нарын дуулиан өнөөдрийг хүртэл намжаагүй байгаа бөгөөд, түүнийг үргэлжлүүлэн шалгах юм байна. Пак Гын Хэ болон Чой Сун Сил нар 40 жил үерхэж, нөхөрлөсөн дотны найзууд аж. Пак Гын Хэг Чой Сүн Силтэй хамт хэрэгт холбогдсоны дараа  сонгогчдын түүнд өгөх итгэл үнэмшилийн индекс огцом буурч, 21,1 хувьд хүртлээ огцом буурсан. Түүнд Солонгосын нийт иргэдийн 50 гаруй хувь нь итгэж, сонголтоо хийсэн байдаг аж. 
Пак Гын Хэ өөрийн найз Чой Сун Силийн талаар телевизд ярилцлага өгөхдөө “ Тэрээр намайг хамгийн хэцүү цаг үед түшиж, тулж байсан найз маань юм” гэжээ. Энэ нь ч баттай мэдээ бөгөөд Ерөнхийлөгчийн ээж бусдад хорлогдсоны дараа Чой Сүн Сил түүнтэй хамт байж, уй гашууг нь хуваалцдаг байсан гэдэг. Мөн Чой Сун Сил “Бид зөвхөн зовлон жаргалаа хуваалцдаг найз нөхдийн холбоотой болохоос биш төрийн нууцад халдаж, эх орнырхоо эсрэг үйлдэл хийгээгүй” хэмээн хэлж байсан.

Ингээд өнөөдрийн трэнд сэдэв, дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа Пак Гын Хэ болон Чой Сун Сил нарын талаар мэдээлэл хүргэе. 

Ерөнхийлөгч  асан Пак Гын-Хэ гэж хэн бэ

Пак Кын Хе 1952 оны хоёрдугаар сарын 2-нд БНСУ-ын Тэгу хотод төрсөн. Тэрээр Сэнури намаас нэр дэвшиж, ялалт байгуулж байсан. Түүний хувьд БНСУ-ын 18 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан. Хатагтай Пак Кын Хе 1970 онд Сөүл хотын дунд сургуулийг төгсөж, 1974 онд Сөүлийн Соган их сургуулийн төгссөн байна. Үүний дараагаар Тайваны их сургуулийг Хятадын урлаг судлалаар төгсжээ. 1998 онд Тэгу хотын тойргоос БНСУ-ын парламентад гурван удаа сонгогдож байжээ. 2012 оны наймдугаар сарын 20-нд Сэнури намаас Ерөнхийлөгчид нэр дэвших сунгаанд оролцож 83,9 хувь буюу 103118 саналаас 85589 санал авч ялалт байгуулж байв. Улстөрийн “Төмөр хатагтай” нарын нэг Пак Гын Хе амьдралынхаа оргил үеийг ч, хямралын үеийг ч улс төрийн тогоонд өнгөрүүлсэн гэж хэлж болно. Хатагтай Пак 1961-1979 онд Өмнөд Солонгосыг удирдаж байсан Пак Жөн Хигийн ууган охин ба эцэг Жөн Хи нь Өмнөд Солонгосын генерал байсан юм. 

Чой Сун Сил гэж хэн бэ?

Чой Сун Сил нь 60 настай бөгөөд Өмнөд Солонгосын төрд ямар нэгэн алба хашдаггүй аж. Тэрбээр Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ-тэй 40 жилийн турш найзалж, нөхөрлөсөн. Тэрээр өөрийн нэрийг хоёр удаа сольсон бөгөөд хуулийн дагуу Чой Сео Вон хэмээн нэрлэдэг. Мөн Пак Гын хэ-гийн зөвлөх Чой Тае Мин тавдах охин аж. Чой Сун Сил нь 1998 онд улстөрд орж, туслахаар нь ажиллаж байсан түүхтэй. Мөн албан ёсны эх сурвалжуудын үзэж буйгаар 1974 онд Пак Гын Хэгийн ээж Хойд Солонгосын хөлсний алуурчны гарт амиа алдсан тэр үед түүнтэй ойртож, нөхөрлөсөн гэдэг. Энэ үед Пак Гын Хэ-гийн аав Пак Чунг Хэ Ерөнхийлөгч, цэргийн зааварлагчаар ажиллаж байжээ.
Чой Сун Силийн аав Чой Тае Миний талаар "The Korea Times" сонинд нийтлэснээр "Чой Тае Мин нь "Дотоод сэтгэлийн амьдрал" гэх сүмийн үүсгэн байгуулагч бөгөөд шинэ төрлийн урсгалыг гаргасан гэж үздэг гэв. Энэхүү шинэ төрлийн урсгалтай сүм нь Христ, Будда, бөөгийн нэг төрлийн урсгал буюу Чеондисм урсгалыг нийлүүлсэн урсгал аж. Чой өөрийгөө орчин үеийн Будда бурхан хэмээн өргөмжилдөг байна. Тус сүм гурван өөр шашны уламжлалыг хольж, үхэгсэдтэй харилцаа тогтоох, хүний амьдралд ид шидийг бүтээдэг хэмээн өөрийн үйл ажиллагаагаа хэвлэлэээр дамжуулан сурталчладаг аж.Чой Сүн Силийн эцэг 82 насандаа өөд болж, цааш үйл хэргийг нь үргэлжлүүлэн явсан гэдэг.

Татвараа төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд энэ сарын 9-ний өдрөөс эхлэн заагдсан хугацаандаа АТБӨЯХ-ийн татвар, төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх шийдвэрийн талаар мэдээлэл хийх юм байна.

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль болон Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн дагуу тээврийн хэрэгслийн эзэмшигч албан татвар төлдөг. Хуульд хувь хүн тээврийн хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа, тухайн жилийн зургаадугаар сарын 1-ний дотор төлөх үүрэгтэй бол албан байгууллага, аж ахуйн нэгж хагас жилээр нь татвараа төлөх боломжтой гэж заасан байдаг. Иргэд автомашины албан татвар, агаар бохирдуулсны төлбөрөө төлөхийн тулд жил бүрийн зургаадугаар сард татвар хураах цэг, банкинд урт дараалал үүсгэн зогсдог байсан. Энэ байдлыг арилгах зорилгоор тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронгоос хамаарч татвар, төлбөр, хураамж төлөх журмыг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнгөрсөн оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн тогтоолоор баталсан.

Өөрөөр хэлбэл, 1, 6 тоогоор төгссөн автомашины улсын дугаартай жолооч нэгдүгээр сард, 2, 7 тоогоор төгссөн бол хоёрдугаар сард, 3, 8 тоогоор төгсссөн бол гуравдугаар сард, 4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард, 5, 0 тоогоор төгссөн бол тавдугаар сард албан татвар, агаар бохирдуулсны төлбөр, зам ашигласны төлбөрөө төлөхөөр болсон юм. Уг хуваарийн дагуу энэ сард 1 болон 6 тоогоор төгссөн улсын дугаартай автомашины эзэмшигч татвараа төлнө гэсэн үг. Хэрэв заасан хугацаанд татвараа төлөөгүй тохиолдолд Замын цагдаагийн алба нь өөрийн эрх хэмжээ, хуулийн хүрээнд тээврийн хэрэгсэл эзэмшигчид холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авахаар болсон юм.

Бага насны хүүхэд хулгайлах гэж байсан этгээдийг баривчиллаа

Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс энэ сарын 7-ны өдөр бага насны хүүхдийг мансууруулах бодисоор амыг нь дарж, хулгайлахыг завдсан этгээдийг баривчилжээ.  11 настай Т хүүг 30-40 насны үл таних эрэгтэй хулгайлахыг завдсан байна.

Сэжигтэн этгээд эмийн гаралтай бодис шингээсэн алчуураар хүүгийн амыг таглаж ухаан алдуулах гэж оролдож байсан үед хөрш эмэгтэй хүүг үл таних эрэгтэйгээс салгаж авах үед сэжигтэн этгээд хэргийн газраас зугтсан аж. Харин хохирогч хүүгийн хувьд мансуурсан байдалтай байсан гэх ба болсон явдлын дараа хүүгийн хамраас цус гарч байсан ч одоогийн байдлаар биеийн байдал сайн байгаа гэж албаныхан мэдээлэв.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Ter muu.nivshiig shorond hiigeech novshiin lalar ve
2017/03/10 103.212.117.200
  • Recent
  • Most Read
  • Most Comment