8o
Улаанбаатар хот
mobile menu

Бүртгүүлсэн 2000 иргэнийг түрээсийн байранд эрэмбэлж оруулна

2017-03-12 10:20:00

Өмнөх бүртгэлтэй иргэдийг “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамруулах бөгөөд дараагийн бүртгэлийн тов тодорхойгүй байна

2016 оны гуравдугаар сард “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийн материалын бүртгэлийг хийж эхэлсэн. Энэ үед нийт 2600 гаруй иргэн материалаа бүрдүүлж өгснөөс 600 орчим нь түрээсийн байранд хамрагдаад байна.

Харин үлдсэн 2000 орчим иргэн дараагийн түрээсийн байранд орохоор хүлээж байгаа бөгөөд эдгээр иргэдийг “Буянт-Ухаа 2” хорооллын 68.59мкв 3 өрөө 214 байранд эрэмбэлж оруулна.

Бүртгэлд хамрагдсан иргэдийн материал нэг жилд /12 сар/ хүчин төгөлдөр байх бөгөөд 2016 оны гуравдугаар сард бүртгүүлсэн иргэдийн материалын хүчинтэй хугацаа 2017 оны гуравдугаар сард дуусгавар болно. Засгийн газраас түрээсийн орон сууцны санд орон сууц хуваарилсан тохиолдолд түрээсийн орон сууцны шинэ бүртгэлийн товыг албан ёсоор ХМХ-р дамжуулан зарлана. Бүртгэлийг иргэдэд чирэгдэл учруулахгүйгээр хязгааргүй хугацаагаар хийхээр зорилт тавин ажиллаж байна. Бүрдүүлэх материалын жагсаалтыг http://tosk.gov.mn/4989.html  линкийг дарж танилцана уу.

“Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдах иргэдийн тухайд

Залуу гэр бүл

Хувийн байгууллагад ажилладаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэн

Ахмад настан,

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл

Төрийн албан хаагч

Өрх толгойлсон эцэг эх

18 хүртлэх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл

Байгалийн гамшиг, гэнэтийн аюул осолд нэрвэгдэж орон гэргүй болсон өрх тус тус хамрагдана.

 Түрээсийн байрны төлбөрийн тухайд

Түрээсийн төлбөрийг ҮСХ-оос гаргадаг өрхийн орлогын төвшингийн өөрчлөлтөөс хамаарч 1-2 жил тутамд шинэчлэн тогтоож байхаар журамд тусгасны дагуу төрийн болон орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцны 2017 онд мөрдөх 1м.кв талбайн түрээсийн төлбөрийг нийслэлд 6.000/зургаан мянга/ төгрөг, орон нутагт 4.500/дөрвөн мянга таван зуу/ төгрөг байхаар тус тус шинэчлэн тогтоов.

Түрээслэгч нь түрээсийн гэрээ байгуулахдаа гурван сарын төлбөртэй тэнцэх барьцаа мөнгийг ТОСК-ийн дансанд байршуулна.

Бүртгэгдсэн иргэдээс сонгон шалгаруулах тухайд

Түрээсийн орон сууцанд хамрагдах шаардлага хангаж, бүртгүүлсэн иргэдээс ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ИРГЭДИЙГ ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРУУЛАХ ЖУРМЫН 2.2-т заасан ангилал, квот /хувь/-ын дагуу сонгон шалгаруулах ажлыг ЭРЭМБЭЛЖ зохион байгуулна. Тухайлбал,

…Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүлийн ангилалд бүртгүүлсэн иргэдийг /ихээс нь бага руу эрэмбэлнэ./

Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, зэрэг, төрлөөр

Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, зэргээрээ адил иргэдийг хөдөлмөрийн чадвар алдсан хугацаагаар тус тус ангилна. Дэлгэрэнгүйг http://tosk.gov.mn/4989.html линкийг дарж танилцана уу.

Түрээсэнд хамруулах орон сууцны тухайд

Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар батлагдсан 169 дүгээр тогтоол, “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын захиалгаар Улаанбаатар хот, орон нутагт баригдаж ашиглалтад орсон нийт 360 айлын орон сууцыг түрээсэнд хамруулж, метрквадратын хэмжээг 70м.кв болгон өөрчилсөн.  Үүний дагуу Улаанбаатар хотод ХУД-ийн аравдугаар хороонд баригдсан “Буянт-Ухаа 2” хорооллын 68,59м.кв 3 өрөө орон сууцны байр болон  Дархан-Уул, Хэнтий, Ховд, Увс аймгуудад захиалгаар бариулсан орон сууцны байруудыг тус тус түрээсэнд хамруулна.

Түрээсийн байрыг өмчлөх тухайд

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд бүрдүүлсэн төрийн болон орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцанд ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВАХ БОЛОМЖГҮЙ болно. Дэлгэрэнгүйг  http://tosk.gov.mn/4989.html линкийг дарж танилцана уу.

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрт 5 хүртлэх жилээр гэрээ хийн хамрагдах боломжтой бөгөөд хүсэлтээ ТОСК-д хүргүүлнэ. “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг 2015-2021 онд хэрэгжүүлж, улмаар Улаанбаатар хотод 16000, хөдөө орон нутагт 4000 айлын түрээсийн орон сууцны сан бүрдүүлж ашиглана.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin\
ul hudluhgui ger buliinhniig hamruulahiig sanal bolgoj bna\
2017/03/11 66.181.178.168