8o
Улаанбаатар хот
mobile menu

Ардчилсан намын гишүүд мөнгөний эрэлд морджээ

2017-03-11 11:48:00

Ардчилсан нам нарийн зохион байгуулалтад орж юуны түрүүнд намынхаа санхүүжийг найдвартай, баталгаатай болгох их аяныг эхлүүлээд багагүй өнгөрч байна. Арга нь улам нарийн чанга, хатуу болзолтой болж тус нөхдүүд дотоод сонгуульд өрсөлдөхийн тулд бүртгүүлэхээс эхлээд алхам тутамдаа мөнгө төлөх босгыг давж байна. Намын гишүүнчлэлээ баталгаажуулахыг тулд гишүүний 1200 төгрөгөө тушаана. Энэ үйл явц ч өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Ардчилсан намын шат, шатны удирдлагыг сонгох санал хураалт ирэх дөрөвдүгээр сарын 02-ны өдөр болно.

Энэхүү санал хураалтаар 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэг, 338 сумын намын дарга, 152 хорооны үүрийн дарга, намын хорооны гишүүдийг сонгох юм.

Үндэсний бодлогын хороонд өрсөлдөхөд 3 сая, дэнчин нь мөн 3 сая, Нийслэлийн намын даргад өрсөлдөхөд 90 сая, аймгийн намын даргад өрсөлдөхөд 15 сая, дүүргийн намын даргад өрсөлдөхөд 20 сая, Багануур, багахангай, Налайх дүүргийн намын даргад өрсөлдөхөд 10 сая, сумын намын хорооны даргад өрсөлдөхөд 200 мянга, нийслэлийн намын хорооны гишүүнд өрсөлдөхөд 1.5 сая, аймгийн намын хорооны гишүүнд өрсөлдөхөд 50000, дэнчин нь 120000, дүүргийн намын хорооны гишүүн 250000, Багануур, Багахангай, Налайх дүүргийн гишүүнд өрсөлдөхөд 250000, сумын намын хорооны гишүүн 12000 төгрөгийн “ханштай”. НИТХ-ын Тэргүүлэгч асан Д.Баттулга Нийслэлийн ардчилсан намын даргад өрсөлдөхөө илэрхийлсэн.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Эг
Сэтгэгдэл бичигч нар өөрсдөө бас ноход юм бхдаа. Бас яс хэмлэгч нар
2017/03/12 150.129.141.85
Оз
Зөв шүү дээ. МАН шиг улсын төсвөөөс хулгай хийх гэж байгаа биш
2017/03/12 150.129.141.85
БААГИЙ
ЯС ХЭМЛЭЛДЭХ НОХОДЫН ҮНЭН ТӨРХ НЬ ИНГЭЖ Л ИДДЭГ ХИЙДЭГ УЛС ДАА
2017/03/11 202.126.89.175
харамсал
Ард иргэдийнхээ итгэлийг өнгөрсөн дөрвөн жилд АН ёстой хумсын чинээч бодоогүй,өөр хоорондөө өлөн ноход шиг хэмлэлдэж намынхаа нэр нүүрийг барж сонгуульд ялагдсан хохь нь
2017/03/11 103.212.118.182
зочин
Энэ Баттулга тийм их баян юм байхдаа.Ардчилсан намынхан ч хулгай хийсэн мөнгөөрөө л тоглож байна.Эрдэнээс эхлээд бүгд хулгайчууд юм чинь хулгайлсан мөнгөө хүн үрэхдээ огтхонч харамсадггүй гэсэн
2017/03/11 66.181.179.58
gishvvn
tiimee svljeegee baiguulah gej bna
2017/03/11 112.72.2.14
zochin
ardchilsan namiin gulugnvvd erunhiilugchiin songuulid beldej mungu taraah gej bgan bishvv muusain nohoin baasnuud
2017/03/11 112.72.2.14
гишүүн
Хийслэлийн Намын даргын хураамж дэндүү өндөр байна
2017/03/11 103.212.117.129