Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хүүхэд хулгайлахыг завдсан гэх этгээдийг саатуулан, шалгаж эхэллээ. Уг хэрэгт Сүхбаатар дүүргийн долоодугаар хороонд оршин суух хаягтай, 35 настай, эрэгтэй У-г сэжигтнээр саатуулан, хэргийн бодит үнэнийг тогтоохоор мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн байна. Тус цагдаагийн хэлтэст энэ сарын 7-ны өдрийн 21:15 цагт “2017 оны гуравдугаар сарын 7-ны өдрийн 17:30 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн долоодугаар хорооны нутаг дэвсгэрт хичээлээ тараад харьж явсан 10 настай, эрэгтэй Т-г хулгайлахыг завдсан” гэх мэдээлэл иржээ. Энэхүү мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулж, цагдаагийн алба хаагчид сэжигтнийг баривчиллаа. Тэгвэл Мико гэх эмэгтэй цахим хуудсандаа бас нэгэн сэрэмжлүүлэг тавьжээ. Тэрбээр "Хүний наймаа биднээс хол биш яг дэргэд байна!!! Ойрын 3 хоногийн дотор гудамжинд хүүхэд хулгайлж авч явахыг завдсан хэрэг нэг удаа гарч Сүхбаатар дүүргийн цагдаа дээр шалгагдаж байгаа тухай мэдээллэж байгаа дээр өчигдөрхөн нэг найз маань залгаад эгчийнх нь хүүхдийг цэцэрлэгийнх нь хаалган дээр эмээг нь гутлаа өмсөх зуур нэг хүн авч явахыг завдсан гэж ярилаа.Харин цэцэрлэг нь энэ талаараа битгий зарла, манай нэр хүндэд муу гэж уурлаж байгаа талаар утсаар хэлсэн юм. Ямартай ч хууль хяналтын байгууллагад мөн адил хандах нь зөв юм гэжээ.
Цэцэрлэгийн насны хүүхэд хулгайлахыг завдсан уу
2017-03-12 10:04:00