8o
Улаанбаатар хот
mobile menu

Шүдний өвчин халдварт, халдвар бус аливаа өвчний суурь болдог

2017-03-12 09:05:00

Хаврын урин дулаан улирал эхэллээ. Хаврын тэнгэр ааштай гэдэг хуйсгана янз янзын ааш гаргана, бас хуурайшдаг. Хаврын улиралд иргэдийн дархлаа суларч, ядарч сульдсанаас үүдэн өвчинд өртөмхий болдог.

Амьсгалын замын халдвар гурав, дөрөв, тавдугаар сард нэмэгдэх хандлагатай. Тэр дундаа тууралтат халдвар зонхилно.

Улаан эсэргэнэ, салхин цэцэг, гар хөл амны өвчин, мөн бактерт менингит буюу менингококкт халдвар элбэг биш ч бүртгэгддэг. Өнөөдрийн байдлаар халууралт, цэврүүт тууралтын хам шинж буюу салхин цэцэг, улаан эсэргэнэ, гар хөл амны өвчин дийлэнхдээ бүртгэгдэж байна.15 хүртэлх насны хүүхдэд амьсгалын замын тэр дундаа тууралтат халдвар зонхилдог. Үүнээс дөрөв хүртэл насны хүүхдүүд илүүтэй өвчилдөг. Энэ насныхан өөрийгөө хамгаалах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд эцэг эх, асран хамгаалагчийн тусламж шаардлагатай байдаг.

Тухайлбал, менингококкт халдварын үед маш өндөр халуурдаг. 39-өөс дээш халуурч, халууны эмэнд буухгүй. Шалтгаангүйгээр бөөлжих, татах, дагзны хөшингө илрэх, биед цусархаг цэгчилсэн тууралт гарах шинж тэмдгүүд илэрнэ.

Бага насны хүүхдүүдийн нэлээд хувь нь шүд цоорох эмгэгтэй байна. Энэ нь аливаа өвчний суурь болдог аж. Энэ өвчин амьсгалын, агаар дуслын замаар халддаг өвчин учраас энэ шинж тэмдгүүдийг илэрмэгц яаралтай эмчид хандах хэрэгтэй. Цаг хэзээ ч алдаж болохгүй. Есөн дүүрэгт хүүхдийн болон насанд хүрэгчдийн түргэн ажиллаж буй учраас цаг алдаж болохгүй гэдгийг дахин сануулах нь зүйтэй. Ерөнхий ямар шинж тэмдэг илэрдэг гэдгийг мэдэж байх нь чухал. Шинж тэмдэг илэрвэл эмчид хандах хэрэгтэй. Аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх нь хамгаас чухал. Тиймээс дээрх шинж тэмдгүүдийг мэддэг байх хэрэгтэй. Иргэдийн дур мэдэн эмчилгээ хийх, эмчийн зааваргүй эм уух зэрэг нь их байдаг. Үүнээс болж цаг алддаг учраас мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй. Мөн амны хөндийг эрүүлжүүлэх нь чухал. Ингэхийн тулд гүйлсэн булчирхайн үрэвсэл буюу ангина болон шүдний цоорлыг эмчлэх хэрэгтэй. Бага насны хүүхдүүдийн нэлээд хувь нь шүд цоорох эмгэгтэй байна. Энэ нь аливаа өвчний суурь болдог. Тиймээс хүүхдийнхээ шүдийг тогтмол үзүүлж, өвчилсөн тохиолдолд эмчлүүлж байхыг эцэг эхчүүд маань анхаараарай. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment