Сүхбаатар дүүрэг байрлах Саруул захад урьд шөнө буюу бямбаас ням гарагт шилжих шөнө гал гарчээ. Галыг Нийслэлийн онцгой байдлын шуурхай албаны гал сөнөөгчид унтраасан байна. Тус захын хоёрдугаар давхарт гал гарч гэр ахуй, бичиг хэрэг зарж байсан лангууны хэсгийнхний бараа гал өртсөн байна. Гал гарсан шалтгаан, хохирлыг тогтоохоор ажиллаж байна. Хэнийг ч дотогш нэвтрүүлэхгүй байгаа аж.