8o
Улаанбаатар хот
mobile menu

ЭМЯ-наас сэрэмжлүүлэг гаргалаа

2017-03-13 09:19:24

Өмнөговь аймагт үл мэдэгдэх шингэнд нүүрс тээвэрлэлтийн гурван жолооч хордож, амиа алдсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас сэрэмжлүүлэг гаргажээ. Сэрэмжүүлэгт “Өмнөговь аймагт тээврийн зургаан жолооч хүн үл мэдэгдэх шингэн уусны улмаас гурав нь нас барж, гурав нь тус аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасагт эмчлэгдэж байна.

Мэдээллийг авсан даруй ЭМЯ, Хор судлалын салбар зөвлөл, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтнүүд Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эмч нартай цахим хурал хийж, өвчтнүүдийн эмчилгээ, оношилгоо, хариу арга хэмжээний талаар зөвлөмж өгч, мэргэжил аргазүйн удирдлага, эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг шуурхай ханган ажиллаж байна. Мөнголомтын цар хүрээг тогтоох, тархвар судалгаа хийх, хүн амд зориулсан мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулахаар хоёр баг ажиллаж байна. Одоогоор өвчтнүүдийн биеийн байдал сайжрах хандлагатай байна.

Нийслэл хот, Дорнод, Өмнөговь аймагт үл мэдэгдэх шингэнийг архи гэж уусны улмаас хүний эрүүл мэнд хохирч, амь нас эрсдэх явдал удаа дараалан гарч байгаа учраас та бүхэнд сэрэмжлүүлгийг өгч байна” гэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл