8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Шийлэгдамбыг УИХ үүрэгт ажлаас нь чөлөөлөөгүй байна гэв

2015-12-27 11:44:00

Эрүүл, мэнд спортын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас саатуулан хориод байгаа. Үүнтэй холбогдуулан тэрбээр ЭМС-ын сайдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад хүргүүлсэн. Гэхдээ сайдаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаад байгаа Г.Шийлэгдамба Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хандан гаргасан өргөдөлдөө “АТГ-ын байцаагчид надад эрүүгийн тусгай ангиар хэрэг үүсгэж, ихээхэн хэмжээний мөнгө авсан мэтээр тулган байцаасан. Тухайн үед миний өрөөнд хувийн зорилгоор өөрийн олон жилийн танил нөхрөөс зээлсэн мөнгийг хадгалж, хувийн хэрэгцээнд зарцуулахаар төлөвлөж байсан. Би ямар нэгэн гэмт хэрэг хийгээгүй. Өөрийн эрх мэдэл, албан тушаалыг ашиглаж тэрхүү мөнгийг олоогүй учраас АТГ-ын байцаагчид үзүүлсэн. АТГ-аас энэ хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж, ямар нэгэн хууль бусаар олсон мөнгө эсэхийг тогтоох нь зүйтэй гэж үзээд хэрэг үүсгээд ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарынхаа ажилчдын нэр хүндийг сэвтээхгүй байхыг хичээж байна. Дээр нь энэ хэрэг улс төрийн нөхцөл байдлаас үүдэн багагүй хугацаа шаардагдах болсон тул би өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байна” гэж бичсэн байсан юм.

Түүний оронд хэнийг томилох вэ гэдэг асуудал улс төрийн хүрээнд нэлээд маргаан дэгдээж байгаа. Мөн хэзээ, хэнийг томилох вэ гэдэг асуудал асуултын тэмдэг хэвээр байна.  Харин энэ талаар  ЗГХЭГ-ын Хууль, эрх зүйн газрын дарга Д.Мөнх-Эрдэнэ  "Гадуур буруу ойлголт яваад байгаа юм байна. Хуулийн дагуу Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал томилж, чөлөөлдөг. Одоогоор Эрүүл мэнд, спортын сайдыг Улсын Их Хурал үүрэгт ажлаас чөлөөлөөгүй болно. Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Засгийн газрын гишүүнийг үүрэгт ажлаас чөлөөлсний дараа нөхөн томилох асуудлыг 30 хоногийн дотор шийдвэрлэхээр хуульчилсан байна. 30 хоногийн хугацааг тоолж ч эхлээгүй болох нь тодорхой юм. Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад өргөн мэдүүлсэн. Уг асуудлыг Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд нөхөн томилуулах нэр дэвшигчийн саналын хамт Улсын Их Хуралд оруулж шийдвэрлүүлэхээ мэдэгдсэн. Үүний дагуу ойрын хугацаанд асуудал шийдвэрлэгдэх биз ээ. Одоогоор Шадар сайд Ц.Оюунбаатар Эрүүл мэнд, спортын сайдын эрх, үүргийг Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу хариуцан ажиллаж байна" гэлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
МАН -ЫГ.. ӨРВӨДМӨӨР ЮМ. ШАЛБААГТАЙГАА ХУТГАЛДАЖ, БАӨЛЖИСӨӨ ЭРГЭЖ ДОЛООХ БОЛЖ ДЭЭ. МАН Н.ЭНХБАЯРТ ЦЭВЭР ТАВИУЛЖ, ХОЙНООС ИРЭЭД ХОТ МИНИЙХ ГЭГЧ НЬ БОЛЖ УЙЛАХ болж, удахгүй ТӨРХӨМ ТӨРХӨМДӨӨ БУЦНА.
2016/04/18 103.17.108.42
би
Мэдэн будилахын сонгодог жишээ
2015/12/27 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment