2017 оны нэгдүгээр сарын 10-нд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж, нийслэлийн агаарын бохирдлыг гамшгийн хэмжээнд хүрснийг тодотгоод аймаг, нийслэлийн ИТХ-д чиглэл өгч, цаашид хэрэгжүүлэх болон ойрын хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээний төслийг бэлтгэх үүрэг өгсөн.
Үүний дагуу “Нарантуул”, “Хархорин” зэрэг томоохон худалдааны төвд ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс шинэ стандартыг хангасан гэрийн зуухыг худалдаалах албан шаардлага гарчээ. Цаашид гэрийн болон, том оврын зуухыг үйлдвэрлэдэг иргэн, аж ахуйн нэгжид хяналт тавьж ажиллах юм байна.