Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд газар хөдлөлт болсон талаар Одон орон, Геофизикийн хүрээлэнгийн мэдээллээ. Тодруулбал, гуравдугаар сарын 13-ны өдрийн 05:41:06 цагт тус сумын төвөөс зүүн зүгт 4.2 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн үеэр тус сумын Хар -Уул багийн иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн байна. Одоогоор газар хөдлөлтын үеэр хохирол учраагүй гэдгийг Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас мэдэгджээ.
Баян-Өлгий аймагт хүчтэй газар хөдлөлт болжээ
2017-03-13 10:13:30