Өмнөговь аймагт тээврийн жолооч нар хордлогод орж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал “Эрдэнэс тавантолгой”-гоос зайдуу “Цагаан хад” гэх газар орчимд хооллож байгаад согтууруулах ундаа хэрэглэсэн “Монфорт” хэмээх Хятад эзэнтэй компанийн зургаан жолооч амиа алдсан байна.
Эдгээр хүмүүсийн гурван хүн нас барж, гурван хүн яаралтай эмнэлэгт хүргэгджээ. Хордсон болоод амиа алдсан иргэдийг урьдчилсан байдлаар хордлогод орсон хэмээн үзсэн байна. Хэргийг одоогоор шалгаж байгаа аж.