8o
Улаанбаатар хот
mobile menu

Долоо хоногийн өрнийн зурхай

2017-03-13 10:46:25

2017.III.13-2017.III.19

ХОНЬ

Сэтгэл татам байдал нэмэгдэж, эсрэг хүйстний анхаарлыг татна. Ажил хэрэг ихтэй байх боловч өөртөө анхаарал тавих хэрэгтэй. Гэр орондоо засвар хийх, тав тухтай орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Найз нөхдийн дунд үл ойлголцсон асуудал шийдэгдэнэ. Санхүүгийн байдал сайнгүй байна.

ҮХЭР

Бясалгал хийх, төвлөрөхөд таатай. Дотоод ертөнцөө нээж, бусадтай нээлттэй чөлөөтэй харилцах хэрэгтэй. Сэтгэлзүйд хувьсал хийх хэмжээний үйл явдал тохионо. Шархалсан зүрх, гомдсон сэтгэл тайтгарч, хосын харилцаа эргэн сэргэх боломжтой. Зарлагаа хянаж, хуримтлал үүсгэхийг хичээх хэрэгтэй. Дархлаагаа дэмжиж, зөв хооллолтын дэглэм баримталбал зохино.

ХАМТАТГАХ

Удаан хугацаанд холбоо бариагүй найз нөхөд холбоо тогтооно. Өөртөө цаг гаргаж, бодол санаагаа цэгцлэхэд анхаарах хэрэгтэй. Хэт завгүй амьдралын хэмнэлд өөрийгөө гээж орхигдуулахад хүрч байна. Ажил хэрэг ихтэй байх бөгөөд бусад хүний өмнөөс хариуцлага хүлээх хэрэгтэй болж магад. Амжилтад хүрэхийн төлөө хэт улайран зүтгэх хэрэггүй. Бусад хүмүүсийн зөвлөгөө тусламжаас татгалзах хэрэггүй.

МЭЛХИЙ

Хамт олон, дарга удирдлагатайгаа аливаа асуудлаар маргаан өрнүүлэхдээ логиктой байх хэрэгтэй. Сэтгэл татагдсан нэгэнтэй учрах боловч өрнөлд яарах хэрэггүй. Амар амгалан байдлыг эрхэмлэх боловч тайван байхад хүндрэлтэй байна. Ажил хэрэг их байх бөгөөд чөлөөт цаг гаргахад хүнд байна. Гэр бүлийн ахмад настны эрүүл мэнд анхаарал татаж болно. Санхүүгийн байдал сайжирна.

АРСЛАН

Үл таних хүн, танил биш орчноос болж сэтгэл тавгүйтгэж, тухгүй мэдрэмж төрж болно. Аялалд гарах, холын замд явахаар зэхэж байгаа бол бэлтгэлээ сайтар базаах хэрэгтэй. Дэлхий ертөнц таныг тойрч иргэдэг мэт сэтгэдгээ болох хэрэгтэй. Өөрийгөө хэт дөвийлгөж, хэтрүүлэн дүгнэх нь ажил хэрэг болоод харилцаанд таарамжгүй байдал үүсгэж байна.

ОХИН

Харамч байх хэрэггүй. Найз нөхдөдөө зав гаргаж, гэр бүлдээ цагаа зарцуулах хэрэгтэй. Сэтгэлд тань жин дардаг хүмүүст өөрийгөө зориулах хэрэгтэй. Санхүүгийн байдал сайн байгаа энэ үед бусдад туслахаас татгалзах хэрэггүй. Эргээд танд тэд илүү том тус хүргэнэ. Хайр дурлалын харилцаанд итгэлцэл, ойлголцол дутагдаж байна. Шүд өвдөх, ходоод гэдэс хямрах магадлалтай.

ЖИНЛҮҮР

Хайр дурлалын харилцаанд таатай. Ганц бие хүмүүс сэтгэл татагддаг нэгэнд хайраа илчлэх хэрэгтэй. Гэр бүлийн байдал тогтвортой, нийцтэй байна. Ажил хэрэгт хүндрэл үүсэх боловч мөнгөөр шийдэж чадна. Агаар салхинд гарч, байгалийн эрчим хүчийг өөртөө хуримтлуулаарай. Биеэ чийрэгжүүлэх, усан спортоор хичээллэхэд үр дүнтэй байна. Маргаан мэтгэлцээнд ялалт байгуулна.

ХИЛЭНЦЭТ

Эрүүл мэнддээ анхаарах долоо хоног. Хууч сэргэх, өвчнөө эмчлүүлэхгүй явснаас хүндрэх магадлалтай. Согтууруулах ундаа, хорт зуршлаас татгалзаж, эрүүл хооллож, идэвхтэй хөдөлгөөн хийгээрэй. Ажлын төлөвлөгөөгөө гаргахдаа амралтаа орхигдуулж болохгүй. Гэртээ байж, сайтар амрах хэрэгтэй. Санхүүгийн байдал тогтвортой байна.

НУМ

Романтик долоо хоног. Таны ажил хэрэг бүтэмжтэй байх нь сэтгэл санаанд эергээр нөлөөлнө. Санхүүгийн байдал сайжирч, удаан саатсан орлого орж ирнэ. Ганц бие хүмүүс хуучин амраг, эртний танилаасаа болзооны урилга хүлээн авах магадлалтай. Гэр бүлд халуун дулаан уур амьсгал зонхилно. Эрүүл мэндийн байдал сайжирна.

МАТАР

Гэр бүлдээ амралтын өдрүүдээ зориулаарай. Ямар ч нөхцөлд тайван, хүлээцтэй байдлаа алдах хэрэггүй. Энэ долоо хоногт бусдад хэт нээлттэй байхаас болгоомжлоорой. Бусдад төлөвлөгөөгөө ярьснаас бүтэж байсан ажилд саад гарч мэднэ. Хайртдаа цаг гаргаж, романтик болзоонд уриарай. Санхүүгийн нөхцөл байдал дээрдэх тул өөрт таалагдсан худалдан авалтаа хийж болно.

ХУМХ

Өөрийн мэдрэмж, хайр сэтгэлээ илэрхийлэхээс эмээх хэрэггүй. Хэрэв хэн нэгэн таны амьдралд орж ирэхийг хүсвэл хэт түлхэх хэрэггүй. Хагацсан хосууд эргэн нийлэх магадлал өндөр байна. Бусад хүмүүс юу гэж ярихыг тоох хэрэггүй. Үзэн ядагчдадаа зарцуулах цагаа гэр бүл, хайртдаа зориулаарай. Тэд таны жаргалтай байдал, амжилтыг тэвчиж чадахгүй.

ЗАГАС

Олонх хүмүүсийн төрсөн өдөр энэ долоо хоногт тохиож байна. Эртнээс авахыг хүссэн тансаг эдлэлээ авч чадна. Энэ таны сэтгэл санааг сэргээж, ажлын эрч хүчийг нэмэгдүүлнэ. Гэнэт нэг өглөө амжилтад хүрдэггүй гэдгийг санаж, тууштай хөдөлмөрлөх хэрэгтэй. Ажил хэрэг бүтэмжтэй байх бөгөөд орлого нэмэгдэнэ. Гэр бүлдээ цаг гаргаж, хайр халамжаа мэдрүүлээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment