8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголын тусгай олимпын тамирчдад амжилт хүсэв

2017-03-13 13:00:00

Энэ сарын 14-25-ны өдрүүдэд Австри улсад зохиогдох Дэлхийн Тусгай Олимпын өвлийн наадамд  Монголын тамирчид оролцохоор бэлтгэл сургуулилтаа дуусган, тус улсыг зорилоо. Манай улсаас 14 тамирчин гүйлтийн цана, цасны гулгалттай гүйлт, заалны бөмбөгтэй хоккейн төрлүүдээр оролцоно.
Тусгай Олимп нь оюуны бэрхшээлтэй хүмүүст спортын уралдаан, тэмцээнээр дамжуулан урам өгөх, бие бялдрыг нь хөгжүүлэх, тэднийг эрүүл хүмүүстэй адил тэгш эрхтэй иргэн гэдгийг нь олон нийт, нийгэмд таниулах зорилготой юм. 
Тусгай Олимпд оролцогчдод дэмжлэг үзүүлж төрийн болон төрийн бус байгууллагууд, гадаад, дотоодын олон компани ивээн тэтгэжээ. Тухайлбал, М-Си-Эс группээс М Си Эс Кока-Кола компани Тусгай Олимпын өвлийн наадамд оролцох баг тамирчдын спортын хувцас хэрэглэлийг даасан бол Гоёо, Орчлон олон улсын сургууль мөн ивээн тэтгэгчээр оролцжээ. 
Уг олимпд өвлийн спортын есөн төрлөөр 107 орны 300 орчим тамирчид өрсөлдөх бөгөөд 1,100 дасгалжуулагчаас гадна сайн дурын 3,000 ажилтан, 1,200 хүндэт зочид, гэр бүлийн 5,000 гишүүд дэмжигчид, улс орнуудын парламент, засгийн газрын 800 орчим төлөөлөл оролцох юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment