Сангийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хамтран “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д шалгалт хийж дууссан байна. Шалгалт Төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 4 дэх заалтыг үндэслэн энэ оны хоёрдугаар сарын нэгний өдрөөс 22-ны өдрийг дуустал хийгджээ.
Сангийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 12 мэргэжилтэн, улсын байцаагч нар ажилласан байна. Тэд үйлдвэрлэл, эдийн засаг, санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн аж.