Өмнөговь аймагт тээврийн жолооч нар хордлогод орж амиа алдсан талаар мэдээлэл өмнө хүргэсэн билээ. Тус жолооч нар “Эрдэнэс тавантолгой”-гоос зайдуу “Цагаан хад” гэх газар орчимд хооллож байгаад согтууруулах ундаа хэрэглэсэн “Монфорт” хэмээх Хятад эзэнтэй компанийн жолоочид амиа алдсан байна.
Эдгээр хүмүүсийн гурван хүн нас барж, гурван хүн яаралтай эмнэлэгт хүргэгджээ. Хордсон болоод амиа алдсан иргэдийг цогцосыг өчигдөр нийслэлд авчирсан байна. Шүүх шинжилгээний дүгнэлтээр жолооч нар машины тормоз хөлдөхөөс сэргийлдэг шингэн уусны улмаас амиа алджээ
Тормоз хөлдөхөөс сэргийлдэг шингэн уусан жолооч нар нас баржээ
2017-03-13 13:41:00