НӨАТ-ын урамшууллын 2017 оны хоёр дахь удаагийн сугалааны тохирол энэ сарын 19-ний ням гаригт 19:35 цагаас Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.
Иймд, иргэн та 2017 оны хоёрдугаар сарын 1-нээс хоёрдугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2017 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд https://ebarimt.mn/ бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдах юм.Тиймээс иргэдийг худалдан авсан барааны баримтаа бүртгүүлж, сугалаандаа хамрагдахыг Татварын Ерөнхий Газраас зөвлөж байна.