8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн шүүх хурал өнөөдөр болно

2017-03-14 08:44:00

Адчилсан хувьсгалын анхдагчдын нэг, Санжаасүрэнгийн Зоригийн амийг бүрэлгэсэн хэргийн шүүх хурал өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болсон билээ. Хурлаар Ц.Амгаланбаатар, Т.Чимэгээ, О.Содномдаржаа нарын талийгаач  С.Зоригийг зохион байгуулалттайгаар, захиалгаар, онц хэрцгий аргаар, шунахайн сэдлээр хөнөөсөн гэж үзэн тэдэнд  24-25 жилийн хорих ял оноосон юм.  

Тэгвэл дээрх шийдвэрийг С.Зориг агсны дүү УИХ-ын гишүүн асан С.Оюун “Хохирогч бид шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэдэгт эргэлзэж байна" хэмээн үзэж давж заалдах шатны шүүхэд хандсан байдаг. 

 С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр  Нийслэл дэх Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өглөө  09:00  цагт болно. Уг хурлыг шүүн явуулах шүүгчдийн бүрэлдэхүүний нэрийг гадны нөлөөллөөс хамгаалах зорилгоо нууцалж байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment