8o
Улаанбаатар хот
mobile menu

Оффшор данстай улстөрчдийн асуудлыг нээлттэй хэлэлцэхгүй бол УИХ-ыг тараах тэмцлийг эхлүүлнэ

2017-03-14 09:46:00

Ард түмний онцгой зөвлөл Улсын Их Хурлын дарга М.Энхболд болон УИХ-ын нийт гишүүдэд "Тулган шаардах бичиг өгөөд багагүй хугацаа өнгөрч байна. Үүнд  
1. УИХ-ын ээлжит бус, онцгой чуулганыг 2017 оны гуравдугаар сарын 15-ны өдөр зарлан хуралдуулж, оффшор данстай хамааралтай улстөрчдийн асуудлыг нээлттэй хэлэлцэх, 
2. Оффшор данстай хамааралтай улс төрчдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг нэн даруй байгуулах, 
3. Хөрөнгө орлогын мэдүүлэгээ хуурамчаар бүрдүүлж, оффшор дансан дахь хөрөнгө мөнгөө нуусан гишүүдэд хариуцлага тооцож, хууль бус хөрөнгө орлогыг нь эх орондоо эргүүлэн татаж авчрах, 
4. УИХ-ын гишүүн, төрийн дээд албан тушаал хашиж байсан буюу одоо хашиж байгаа оффшор данстай хамааралтай улстөрчид:
1. УИХ-ын гишүүн асан, Сангийн сайд асан С.Баярцогт
2. УИХ-ын гишүүн асан, Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр
3. УИХ-ын гишүүн, УИХ-ын тусгай хяналтын дэд хорооны дарга, Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболд
4. УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар
5. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан
6. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
7. УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир
8. Байгаль орчны сайд асан У.Барсболд
9. Сангийн сайд асан Я.Очирсүх
10. Нийслэл хотын дарга, Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл
11. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга Ц.Сандуй... гэх мэт нийтэд зарлагдсан нэр бүхий этгээдүүдийн асуудлыг УИХ-ын онцгой чуулганаар олон нийтэд нээлттэй хэлэлцэхийг шаардсан. 
5. УИХ-ын гишүүн бүр манай шаардлагад албан бичгээр хариу өгөхийг тулгасан.

Энэхүү бичгийн хариуг энэ сарын 15-ныг хүртэл өгөхгүй бол УИХ-ыг тараах тэмцлийг эхлүүлнэ гэж АТЗ-ийн ерөнхий зохицуулагч С.Батчулуун хэлж байна. Мөн тэрээр оффшорчдыг шалгах ажлын хэсэг байгуулах нь хэцүү ажил биш. Хурууны үзүүр хөдлөх төдийд бий болох зүйл тэрбээр онцолж байсан.

Хэрэв АТОЗ-ын тулган шаардсаны дагуу ажлын хэсэг байгуулж ажиллавал 17-30 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрөх юм байна. Оффшорчдыг шалгаж улсын төсөвт мөнгийг нь татаж чавдал ОУВС-аас зээл авах шаардлагагүй аж

Түүнчлэн тэмцэл хийвэл БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-г огцруулсан иргэдийнх нь тэмцлийн жишгийн дагуу ард түмнийг нэгтгэж оффшор данстай улс төрчид, тэднийг өмөөрсөн УИХ-ыг тараана.

УИХ-аас ажлын хэсгийг байгуулах тухай хариуг гуравдугаар сарын 15-ны дотор өгөхгүй бол ард түмнийг Сүхбаатарын талбай дээр жагсаал хийхийг уриалан дуудах аж. Ард түмний Онцгой зөвлөлийн чуулганы үеэр Улсын Их хурлын гишүүн асан С.Ганбаатар:- ”УИХ-ын гишүүн, улс төрд ажиллаж байгаа хүн  оффшор дансандаа мөнгөтэй байна гэдэг бол ард түмний нийтийн эрх ашгийн төлөө гаргах шийдвэрээ мөнгө болгож, бусдад худалдаж бусдын төлөө маш их давуу талтайгаар уул уурхайн баялагын гэрээ хийсэн гэдгийг нотлоно хэмээн хэллээ.Оффшор данстай улстөрчдийн эсрэг ард түмэн хүчтэй тэмцэж байж оффшорчид буруу зүйл хийснээ ухамсарлана. Түүнээс нааш тэд өөрсдийн онц ноцтой, аюултай үйлдлээ ухамсарлахгүй байна” гэж байв.                                              П.Од

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Цагдаа байсан хүн оффшорын хулгайч байх юм даа Тэгээд УИХ -д гээд байгаа юм их л бурууугаар эргэсний тод жишээ. төрийн буруу тогтолцоог ашиглан луйварчидын орогнох орон УИХ байх ёсгүй
2017/03/24 103.229.121.188
naruto
зүйтэй
2017/03/15 103.57.94.21
Gan
Demjij bna odoo zygeer haraad suuhgui shyy bolloo
2017/03/14 103.26.193.200
дэмжигч
Зөв дэмжиж байна. Ингэхгүйгээр энэ ажил дэвшил гарахгүй.Авилгачид, төрөөс ард түмний өмчийг хулгайлагчдыг бүгдийг шүү. Эрх мэдэл бүхий хүмүүсээс эхлэхгүй бол энэ ажил явахгүй. Ард тзүмэн дэмсжинэ.
2017/03/14 202.179.31.80
ламбуушка
шүүх цагдаагаар айлгаж зодож ачдаг АН-ы үед үүнийгээ ярихгүй номхон дөлгөөн МАН-ы үед гэнэт зориг орж дээ
2017/03/14 182.160.39.17
Зөв, дэмжиж байна.
27 жил луйварчдаар хүрээлүүлсэн АН, МАН төр барьж төрөө өрөнд даруулж, ард түмнээ ядуурлын ангалд түлхсэн. Эх орныг минь ийм байдалд оруулсан улс төрчдийг үзэн ядаж байна
2017/03/14 122.201.22.217
Зочин
Зөвхөн оффшорчид бишээ төрийн өмчийг идсэн уусан луйвардсан зувчуулсан , авилгал хээл хахуулиар баяжсан хөлжсөн, газар нутгаа зарсан үрсэн , Чингис бондоос зээл аваад төлөөгүй нөхдүүд гээд бүгдийг нь
2017/03/14 103.26.192.62
irgen
zuv baina demjij baina
2017/03/14 66.181.185.81
Zochin
Ard tvmen negdex xeregtei
2017/03/14 203.91.115.38
иргэн
гэр бүлээрээ дэмжиж байна.
2017/03/14 202.9.40.105
Зочин
та эөр яагаад 3-8нд жагссан эмэгтэчүүдэд хариуцлага тооцож байхад дуугарсангүй вэ
2017/03/14 43.242.242.189
зочин
дэмжиж байна. амжилт урагшаа нөхөд өө
2017/03/14 202.72.242.5
Ofshorgui mongol
BUH TALAAR NI DEMJINE. BIE SETGELEEREI OROLTSYO
2017/03/14 31.173.83.186
Офшорчдыг үзэн ядаж байна
ГЭР БҮЛЭЭРЭЭ ДЭМЖИЖ БАЙНА ЭДНИИ МӨНГӨ. ОЮУ ТОЛГОЙ ГЭРЭЭНИИХ ГАЗРЫН НАЙМААНЫХ БАЙГАА БИД ГЭР БҮЛЭЭРЭЭ ГАЗАРГҮЙ Л БАЙНА. ОФШОРЧДЫГ СОНГОСОН СОНГОГЧИД ОО ЭРГҮҮЛЭН ТАТ ЖАСТЫН КОЛОНКЫГ УЛС АВААЧ
2017/03/14 202.9.41.21
zochin
DEMJIJ BNA OPSHOOTNUUDIIN MONGIIG AWCH OROO DARII ZOW BNA HAMGIIN GOL NI NEELTTEI HIIH HEREGTEI DALD HIIH BOL BAS HUDALAA BOLNO SHVV ZORIGIIN SHVVH HURAL SHIG ARD TVMENEE HUURSAN YM BOLNO SHVV
2017/03/14 202.179.11.10
зочин
Сайн тэмцээд эх орноо өрнөөс гаргах шаардлагатай. Дэмжиж байна
2017/03/14 43.242.241.86
зочин
зөв,бүх нийтээрээ дэмжих хэрэгтэй
2017/03/14 203.91.118.180
Зочин
дэмжиж байна хэзээ жагсаж цуглах вэ очно айх гүй байна амьдрах тасалбараа олж авахын тулд очно
2017/03/14 122.201.22.222
зочин
дэмжиж байна. энэ хулгайчдаас монголчууд ял асууж чадаагүй цагт улс эх орон өндийж чадхааргүй дарлагдаж байна.
2017/03/14 202.21.100.210
зочин
Гадаад өр гээд байгаа чинь ард түмний тавьсан өр биш, энэ муу хулгайч офшшорчдын хулгайлж гадагш нуусан мөнгө шүү дээ. Үүнийгээ л өр гэж яриад ард түмний хөрөнгөөр төлүүлэх гээд байгаа юм.
2017/03/14 202.9.40.228
ЗОЧИН
ДЭМЖИЖ БАЙНАА. НААД МАНЫ ЭРХ БАРИГЧИД ЧИНЬ СОЛИОРЧИХООГҮЙ БАЙГАА?? ОФФШОРЧДЫН ЭСРЭГ ХАГАС НҮЦГЭН ЭСЭРГҮҮЦЛИЙН ЖАГСААЛ ХИЙСЭН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ШҮҮНЭ ГЭЭД БАЙХ ЮМ??? ОФФОРШЧДОО ШҮҮГЭЭЧЭЭ, ТЭНЭГ МАЛНУУДАА.
2017/03/14 202.179.29.155
иргэн
дэмжиж байна. энэ хулгайчдаас монголчууд ял асууж чадаагүй цагт улс эх орон өндийж чадхааргүй дарлагдаж байна.
2017/03/14 202.179.26.46
  • Recent
  • Most Read
  • Most Comment