Өнгөрсөн Мартын 8-ны баярын өдөр төв талбай дээр гурван эмэгтэй хагас нүцгэн жагсаал хийж багагүй шуугиан дэгдээсэн. Тэд нүцгэн байдалтайгаар оффшорчдыг эсэргүүцэн, биедээ лоозон зүүж эсэргүүцлээ илэрхийлсэн билээ. Тухайн үед үзэл бодлоо илэрхийлж, жагсаал хийж байсан тус эмэгтэйчүүдийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс яагаад хагас нүцгэн жагсах болсныг шалгаж, тайлбар авсан талаар мэдээлэл хүргэсэн билээ. Тэгвэл эдгээр бүсгүйчүүдийг өнөөдөр гэм буруутай эсэхийг шүүх гэж байна. Тодруулбал, үзэл бодлоо илэрхийлсний төлөө дээрх эмэгтэйчүүдийг Баянзүрх дүүргийн шүүхэд өнөөдөр 10 цагаас шүүхээр болжээ.
Хагас нүцгэн жагссан эмэгтэйчүүдийг шүүхээр шүүнэ
2017-03-14 10:01:16