10:45
Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын давж заалдах шатны шүүх хурал өглөө 09,30 минутад эхлэж, дөнгөж сая хурал хаалттай горимд шилжлээ.
09.30
Шүүх хуралд С.Зориг агсны ах С.Баяр анх удаа оролцож байна
С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал нийслэл дэх Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн байранд 09.30 цагт эхэллээ. Тус шүүх хуралд Т.Содномдаржаагийн өмгөөлөгч Л.Мөнхтөр, Х.Чимгээгийн өмгөөлөгч С.Оюунцэцэг, Ц.Амгаланбаатарын өмгөөлөгчөөр Д.Дашдорж болон С.Зориг агсны ах С.Баяр анх удаа оролцохоор ирээд байна.
Анхан шатны шүүхээс Амгаланбаатарт 25, Б.Содномдаржаад 25, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноосон.