Өнөөдөр аргын тооллын 2015 оны арванхоёрдугаар сарын 27. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Өвлийн дунд шар хулгана сарын шинийн 17. Адъяа гараг. Найралт эх одтой, 3 хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр.
Өдрийн барилдлага Арвидах. Шүтэн барилдлага Төрөхүй. Өдрийн наран 8 цаг 45 минутад мандан, 17 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Гэнэтийн эргэлтийн өдөр. Иймээс та өнөөдөр аль болох тайван байж, хэрүүл маргаанаас зайлсхийхийг оролд. Эс тэгвэл зарчмын сөргөлдөөнд хүргэж болзошгүй. Хов жив, гүтгэлгээс сэрэмжил. Ажлын дараа гэр бүлдээ яарсан нь дээр. Үдэш орой болсон хойно ганцаар гадуур салхилах хэрэггүйг од эрхэс сануулж байна.
Үхэр (4/20-5/20)
Гараг эрхэс танд чинээлэг сайхан амьдрап бэлэглэх таатай байрлалд байна. Энэ мөчийг шинэ ажил амжилттай эхлүүлэх, өмнөх төслийг хэрэгжүүлэх гэх мэт танд санхүүгийн шинэ боломж олгох бүхий л зүйлд ашиглах хэрэгтэй. Тодорхой зорилготой үйл ажиллагаа заавал эерэг өөрчлөлтөнд хүргэнэ. Өнөөдөр та эрсдэлтэй байх худалдааны ажилд амжилт олно. Харин хувийн амьдралд чинь хууран мэхлэлт, араар тавих явдал тохиолдож болзошгүй.
Хамтатгах (5/21-6/21)
Хүч шаардсан өдөр. Санхүүгийн зарим нэг амжилтанд хүрэхийн тулд их цаг хугацаа хөрөнгө зарах болно. Цаг үеэ олсон хариуцлагатай байдал чинь үүсч буй асуудал, сөрөг нөхцөл байдлаас таныг ангижрахад туслах магадлалтай. Эсрэг тохиолдолд та сэтгэлээр унах, бие тавгүйрхэх, уур хүрэхийг илүүтэй мэдрэх болно. Энэ бүгд таны гэрлэн бүрхүүл аураг сулруулна гэдгийг одод анхааруулж байна.
Мэлхий (6/22-7/22)
Хувийн амьдралдаа бүтэлгүйтэхээс зайлсхийхийг анхааруулж байна. Сексийн асуудалд хэт анхаарал хандуулах хэрэггүй. Танаар дутагдаж байгаа хүмүүсийн талаар бүү март. Хаясан гээсэн эд зүйлсээ хайх, мартагдсан харилцаа холбоогоо сэргээхэд таатай. Олонх энэ ордныхны гэр бүлийн харьцаанд шинэ уур амьсгал бүрдэнэ. Гэнэтийн таагүй мэдээг хүлээн авахад сэтгэл зүйн бэлтгэлтэй байгтун. Үүсэн гарсан асуудлыг шийдвэрлэхэд таны амьдралын эрч хүч, хувь хүний чадал энерги хүрэлцээгүй болохыг мэдэрнэ. Идэвхтэй амралт, усан эмчилгээ алжаалаа тайлахад туслна.
Арслан (7/23-8/22)
Өнөөдөр танд мөнгө хуримтлуулах боломж олдоно. Орлого орж ирнэ. Хамгийн нандин хүслээ биелүүлэхэд үдээс хойш тохиромжтой. Ажлаа дуусгалгүй бүү орхи. Хөрөнгийн тооллого хий. Ингэснээр үдээс хойш өөртөө зав гаргаж чадна. Дурын дүрд тоглох чадвартай танд хэрэгтэй хүмүүсийн анхаарлыг өөр дээрээ буулгаж чадна. Ингэснээрээ бүх асуудлыг өөр дээрээ ашигтайгаар эргүүлэх алхмуудаа хийх болно.
Охин (8/23-9/22)
Ачаалалтай өдөр хүлээж байна. Таагүй үг хэллэг болон цухалдсан өнгө аясаас хол бай. Өөрийн төлөвлөгөөгөө найдваргүй хүнд бүү дэлгэ мөн түүнчлэн муу хүмүүсийн анхааралд бүү өрт. Санаандгүй олох орлогоноос татгалз. Хөршийнхөө харилцааг ахиад нэг харж үзээрэй. Сэтгэлээр унах аюултай байна. Хоол боловсруулах эрхтэн мөн зүрх судасны өвчинд анхаарлаа хандуул. Өнгөрч буй ондоо муу муухай бүхнээ таягдан хаяж сэтгэлийн гэгээтэй шинэ ондоо том том алхаж орохыг хичээгээрэй.
Жинлүүр (9/23-10/22)
Амралтын өдөр. Энергээ авах эх үүсвэр ол. Гэр бүлийн асуудлыг бүү март. Засвар хийх, байраа засах гэх мэт. Буруу хүнд уруу татагдах, архи дарснаасхол бай. Боломжтой бол сүмд оч. Ихэнх цагаа цэвэр агаарт өнгөрөө. Хулгай дээрэм, гал түймэр, азгүйдэл тосож байна. Хүүхдүүддээ онцгой анхаарал тавь. Зүүд мэргэн байна.
Хилэнц (10/23-11/21)
Гэр бүлийн харилцаанд шуналаа барих хэрэгтэй. Эс тэгвээс нөхцөл байдал нь хяналтаас гарна. Томоохон хэмжээний хэрүүл гарч болох бөгөөд энэ нь ямарч сайн зүйлд хүргэхгүйг бүү март. Аюултай үед архи муу туслагч байдгийг анхаар. Эцэг эх ба хүүхдүүдийн хоорондын харилцаанд гарах сорилтууд таныг хүлээж байна. Хэрэв та үүнийг даван туулж чадвал энэ нь таны амжилтанд нөлөөлөхөөс гадна гэр бүлд энх тайван ба бүрэн харилцан ойлголцол тогтоно.
Нум (11/22-12/21)
Шүүмжлэлттэй өдөр. Хэрвээ та, энэ долоо хоногийн туршид үүсэх амин хувийн чанартай асуудлуудаа шийдвэрлэж чадахгүй бол том хэмжээний хэрүүл маргааныг дэгдээх магадлал өндөр байна. Нэг хэсэг хугацаанд юуг ч өөрчлөх хүч чадал, хүсэл сонирхол байхгүй байх нь. Энэхүү өнгө аясыг улам гүнгийрүүлэх гэсний хэрэггүй. Зөвхөн хайр сэтгэл болон гэр бүлийнхээ төлөө амиа өгөхөд бэлэн байгаа байдал нь гэр бүл дэх таны байр суурийг илтгэх болно.
Матар (12/22-1/19)
Магадгүй, таныг холын аялалд мордоход хүргэх чухал мэдээг хүлээн авч мэднэ. Аз туршсан, эрсдэлтэй үйл ажиллагааг явуулах нь зохимжгүй. Таны амжилт нь итгэж зорьж байгаа хүсэлдээ хүрэх гэсэн тэвчээрээс бүрэн хамаарахыг анхаараарай. Хайртай дотны хүндээ болгоомжтой харьцахыг хичээгээрэй, учир нь дэндүү их сэтгэл хөдлөл нь нөхцөл байдлыг хурцатгаж, урам хугарлыг авчирах аюултай байна.
Хумх (1/20-2/18)
Эмэгтэйчүүдийн хувьд хайрын уулзалт хүлээж байна. Харин эрчүүд энэ өдрийг ажил ба асуудлаа шийдэхэд зориулах хэрэгтэй гэж одод зөвлөж байна. Үдээс хойш хамт олонтойгоо харьцах группээр хичээллэх, хамтын ажил эсвэл санаа нэгтнүүдийн дунд амрахад сайн. Харагдах шалтгаангүй ч гэсэн дотнын хүнтэйгээ хөнгөнөөр муудалцаж магадгүй. Тэвчээртэй ба бодлоготой байх хэрэгтэй. Энэ нь хэрүүл үүсэхээс зайлсхийж чадна. Аялалаар явах, явганаар зугаалах биеийн дасгал хийхэд сайхан өдөр.
Загас (2/19-3/20)
Нүглээ наманчлах өдөр. Та сүм хийдээр явж өргөл барьц өгөөрэй. Энэ өдөр хурим хийх, ажил хэрэгч холбоо тогтооход тааламжтай. Энэ ордны эмэгтэйчүүдийн зөн билэг хүчтэй байна. Үүнийхээ ачаар нөхцөл байдлыг зөв дүгнэж чухал шийдвэр гаргаж чадна. Эерэг өөрчлөлт хийхэд тань эмх замбараагүй хөл үймээн, эсвэл хуримтлагдсан өр ширний асуудал саад болохыг аихааруулж байна.