С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал нийслэл дэх Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн байранд 09.30 цагт эхлэж, хаалттай горимд шилжээд байна. Шүүх хурлын эхэнд С.Зориг агсны төрсөн ах С.Баяр шүүх хуралдааны эхэнд үг хэллээ.
Тэрбээр “Би хоёр зүйлийг хэлье. Нэгдүгээрт, миний төрсөн дүү С.Оюун өнөөдрийн шүүх хуралдаанд оролцохгүй гэж хэлээгүй. С.Оюун гадаадад томилолтоор ажиллаж байгаа тул би түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ирж байгаа юм. Хоёрдугаарт, шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлтийг миний зүгээс ч гэсэн тавьж байна” гэв. Шүүх хуралдаан хаалттай үргэлжилж байна.