С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал нийслэл дэх Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн байранд үргэлжилж байна. Тус шүүх хуралд талийгаач С.Зоригийн төрсөн ах С.Баяр оролцсон. Түүний хувьд дөнгөж сая шүүх хурлыг орхин гарлаа. Учир нь тэрбээр шүүх хуралдааны эхэнд"Би хоёр зүйлийг хэлье. Нэгдүгээрт, миний төрсөн дүү С.Оюун өнөөдрийн шүүх хуралдаанд оролцохгүй гэж хэлээгүй. С.Оюун гадаадад томилолтоор ажиллаж байгаа тул би түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ирж байгаа юм. Хоёрдугаарт, шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлтийг миний зүгээс ч гэсэн тавьж байна” гэсэн юм.
Харин шүүх бүрэлдэхүүн түүний саналыг хүлээж аваагүй тул тэрбээр "Олон нийтэд нээлттэй явуулаагүй байгаа учраас хаалттай шүүх хуралдаанд суухгүй" хэмээн шүүх хурлыг орхин гарсан байна.