Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг, Шархадны “Эмнэлгийн” гудамжинд оршин суух айлын хашаанаас бариатай байсан таван ханатай гэрийг нь хулгайлсан хэрэг гарсан байна. Тус хороонд суудаг 51 настай П гэх эмэгтэйн гэрийг Г гэгч залуу өөр нэг хүний хамт хулгайлж байсныг Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтсийнхэн үйлдэл дээр саатуулжээ.
Одоогоор хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.