Маргааш буюу энэ арын 15-нд Хангайн уулсаар, 16-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас, 17-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, 18-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орно. Салхи 16-17- нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна.
Хугацааны эхээр Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 6-11 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.